Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жонни Депп эхнэртээ долоон сая доллар, хоёр нохой, нэг морь өгөөд саллаа

Карибын тэнгисийн дээрэмчин хэмээн алдаршсан жүжигчин Жонни Депп, жүжигчин Эмбер Херд хоёрын салах ажиллагаа одоо л нэг өмчөө хуваах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлснээр өндөрлөж байна.

400 саяын хөрөнгийг яаж хуваах вэ гэдэг бас л асуудал байсан ч Депп эхнэртээ долоон сая доллар, йоркшир терьер үүлдрийн Бу, Пистол гэдэг хоёр нохойгоо Эрроу нэрт морьтойгоо өгөхөөр болсон  байна.
Долоон сая доллараа Эмбер буяны үйлст зарцуулна гэж хэдийнээ мэдэгджээ.

Харин Лос-Анджелес болон  Парист байгаа сууц, Багамын арал дээрх цоцголбор зэрэг бүхий л үл хөдлөх хөрөнгө, машин, мотоцикл, хуучны машинууд  нь Жонни Деппийн  эзэмшилд үлдэх юм байна.

Жонни Депп, Эмбер Херд хоёр “Ромын өдрийн тэмдэглэл” кионы зураг авхуулж байхдаа танилцаж гэрлэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан