УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина
Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Норвеги FM радиогоос татгалзсан анхны орон болно
Норвегид энэ нэгдүгээр сарын 11-нээс буюу маргаашаас FM радиог халж түүний оронд дуу авиаг илүү цэвэр, олон сувгаар дамжуулах тоон систем нэвтрүүлэх гэж байна хэмээн The Guardian хэвлэл мэдээллээ.
Энэ ажлыг эхлээд умард нутгийн Бодо хотоос эхлэх бол оны эцэс гэхэд Норвегийн нутаг дахь бүхий л FM радио станцыг хаах юм байна. Ингэснээр энэ улс FM радио станцыг бүрэн халсан анхны улс болох юм.
Гэхдээ энэ алхмыг шүүмжлэгчид хэт яаруу хийж байгаа алхам гэж үзэж байна. Тэд өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа радиостанцууд аналог системийг халж тоон системд орох бэлтгэл хангаагүй байгаа гэж үзэж байгаа юм байна.
Үнэхээр өнөөдөр Норвегид автомашин эзэмшигч хоёр сая гаруй иргэн тоон системийн радио хүлээн авагтай болж чадаагүй байгаа нь хэрэглэгчдэд бэрхшээл учруулахаар байгаа юм.
Гэхдээ шинэчлэгчид автомашин эзэмшигчдэд 170 орчим долларын үнэтэй тусгай хувирган шилжүүлэгч санал болгож байгаа юм байна. Ийм шинэчлэлийг Швейцари, Дани, Их Британийн Засгийн газар ч хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл