Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Осол гаргасан жолооч нарт бурууг нь ойлгуулах шинэ арга олжээ



Замын цагдаагийн газрынхан осол гаргасан жолооч нарт бурууг нь ойлгуулах шинэ арга олжээ. Хоорондоо мөргөлдөж, шүргэлдсэн автомашины жолооч нар бурууг бие биерүүгээ түлхэж, замын голд багагүй маргаан үүсгэдэг нь нууц биш. Тйимдээ байцаагчийн дүгнэлтэд ч сэтгэл гонсгор үлдэх нь олон аж. Иймд дүүргүүдийн Замын цагдаагийн тасаг бүр өөрийн дүүргийн автозам,  уулзварын жижиг загварыг  гэрэл дохио тэмдэг тэмдгэлгээтэй нь хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл осол гаргасан жолооч нарт хэн нь ямар буруутай болохыг энэхүү жижиг загвар дээрээ бодитоор үзүүлэн тайлбарладаг болох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан