Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аялал жуулчлалын мисс Н.Ану Вьетнам улсад аялж байна


А.ЦАГААН


Загвар өмсөгч, мисс Н.Ану өнгөрсөн жил БНХАУ-д болсон “MISS TOURISM QUEEN INTERNATIONAL” тэмцээний ялагчийн титмийг зүүж олон улсын хэмжээний томоохон тэмцээнд анх удаа тэргүүн миссээр шалгарсан билээ. Мөн шинэ оны босгон дээр Монголын дезайнеруудын холбооноос 29 дахь удаагаа зохион байгуулсан “Гоёл-2017” наадмаас фотомодель шагнал хүртсэн тэрээр өнгөрсөн жилийг амжилт арвинтай үдсэн. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой тэмцээний хатан хаанаар шалгарсан тэрээр шинэ оны анхны аяллаа эхлүүлжээ.

Түүний аялал Вьетнам улсаас эхэлж буй аж. Тус тэмцээний үеэр үндсэн ялагчаас гадна таван тивийн төлөөлөл болгож Азиас Сингапур, Европоос Словак, Африкаас Египет, Америкаас Венесуэль, Номхон далайн арлуудаас Шинэ Зеландын миссүүдийг шалгаруулсан.

Тэгвэл таван тивийн гоо бүсгүйчүүдийн хамтаар аялж буй мисс Н.Ану маань Вьетнам улсын үндэсний хувцсаар гангарсан зургаа фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. Тэрээр мөн энэ тэмцээний “Сайн үйлстэн” титмийн эзэн болсон бөгөөд тухайн үед фэйсбүүк хуудаснаа “Миний мөрөөдөл биеллээ. Олон улсын чанартай тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож түрүүлэх юмсан, эх орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулах юмсан гэж ямар их хүсдэг, мөрөөддөг байсан гээч. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд шантралгүй олон жил зүтгэсэн. Үр шимээ үзлээ. Үнэхээр хэлэхийн аргагүй сайхан байна” хэмээн бичиж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан