Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алмасын тухай итгэмээргүй ер бусын 10 таамаг

Монголчуудын алмас гэдэг, барууныхны цасны хүн хэмээдэг зэрлэг хүний тухай домог үлгэр бишгүй нэг. Олон газрын өчнөөн эрдэмтэн мэргэд алмасыг олж харах, барьж авах гэж он оныг үдсэн ч барин тавин энэ байна гээд харуулчих зүйлгүй өнөө хүрч байгаа. Харин энд тэнд явахыг нь харсан, тэр бүү хэл гэрэл зураг, дүрс бичлэгт буулган авсан гэсэн яриа баримт үргэлжилсээр.

Үүнтэй зэрэгцээд байж боломгүй шинэ шинэ таамаг, үлгэр домог мэт сонин хачин зүйл бас тарсаар байдаг. Судлаач, сонирхогчдын дэвшүүлсэн 10 сонин, магадгүй байж боломгүй таамаг, санал энэ.

1.    Алмас бол эрлийз хүн

АНУ-ын Техасын малын эмч Мельба Кэтчум хоёр жилийн өмнө  алмасын ДНК-д шинжилгээ хийгээд энэ бол хүн, зэрлэг хүний эрлийз гэж мэдэгджээ. Тэр бүү хэл тэрээр алмасыг Засгийн газар “уугуул иргэнээ гэж үзэн хамгаалалтад авч, үндсэн хуулдиар олгогдсон эрхийг нь эдлүүлэх ёстой” гэж шаарджээ.

2.    Хүн сармагчин галт уулын тогоонд амьдарч байсан

Америкийн Вашингтон муж дахь Сент-Хеленс галт уул 1980 онд оргилсны дараа эндээс шатаж түлэгдсэн алмасын шарил  олсон гэж шуугьсан. Хэд хэдэн гэрч галт уул оргилсны дараа  холбооны албаны нисдэг тэрэг алмасын хэд хэдэн шарилын үлдэгдэл ачаад явахыг харсан гэж ярьсан байдаг.
Галт уул оргилохоос өмнө энд “сармагчин төрлийн хүмүүс” амьдардаг, бүр 1920 оноос хойш байсан, заримтай ьн хүмүүс  тааралдаж уулзаж байсан гэсэн яриа байдаг. Ийм түүх олон байдгийн нэг нь “сармагчны хавцал” нэртэй газар ч бий.

3.    Алмас бол агуйн хүн


Ванкувер арлын оршин суугч Роберт Уилсон 2007 онд эхлээд баавгай гэж болдсон еро бусын амьтантай уулзсан тухайгаа ярьсан байдаг. “Би явж байгаад гэнэт үсэрхэг биетэй том хүнийг харсан. Яг баавгай шиг тэр хүн-амьтан бол агуйн хүн” гэж ярьжээ. Үүн дээр үндэслээд 2011 онд “алмас бол асар том сармагчин биш, харин эртний хүний төрхийг агуулсан хүн” гэсэн санал дэвшүүлсэн байдаг.

4.    Алмас бол харь гаригийн хүн

Пенсильваны иргэн, харь гаригийн хөлөг нисдэг биет судлаач Стэн Гордон 1973 онд харь гаригийн хөлгөөс гарч орж байгаа алмасуудыг харсан тухайгаа мэдэгдсэн байна. Эндээс  энэ нууцлаг амьтан үнэхээр өөр гаригаас гаралтай байж болох юм гэсэн санаа гарч, Гордон ч “Харь гаригийн нисдэг биет-алмас” гэсэн шууд нэвтрүүлэг хийж олныг шуугиулсан байна.

5.    Алмас бол мичний төрөл

Олонхи “шинжээч” алмасыг үсэрхэг мичний нэг төрөл гэж үздэг. Зарим нь болохоор энэ амьтан мутацид орсон  аварга сармагчин гэдэг. Үнэхээр алмасны зураг сэлтээс үзэхэд бие дүүрэн үстэй, хойд хөл дээрээ явдаг гээд гадаад төрхөөрөө мич, сармагчны төрөл байж болно гэдэг байна.

6.    Алмасууд үхэртэй эвсэлддэг


Алмасууд заримдаа цусаараа бэлгийн таашаал авдаг гэнэ. Ер амьтны ертөнцөд нэг төрлийн амьтан өөр амьтадтай эвсэлдэх нь тийм ч ховор биш.  Зарим фермер алмас өөрийн нь үхэртэй эвсэлдэж байхыг харсан гэсэн яриа бас байдаг гэнэ.

7.    Алмасын тухай Библд бичсэн байдаг

Зарим судлаач Библи сударт гардаг аварга амьтан нь алмасыг дүрсэлсэн гэж үздэг. Үнэхээр библид “үсэрхэг аварга амьтан агнах” гэсэн өгүүлбэр байдаг, тьэр нь бүх биеэрээ үстэй, муухай үнэртэй, хачин дуу гаргадаг гэнэ.
Хүн төрхтэй ийм сонин амьтны тухай Коран сударт ч бас байдаг байна.

8.    Алмасуудын 10 хувь нь ижил хүйстэн

Амьтны гаж дуршил судлаач Лорен Коулман нэг удаа “Алмасуудын 10 хувьн ь гей байдаг” гэж мэдэгджээ. Тэгснээ хэдэн өдрийн дараагаар өөрийн электрон шуудандаа “алмас бол гомо” гэж бичсэн байна.

9.    Алмасууд талийгаачдаа оршуулдаг


Алмас байдаг гэдэгт хатуу илтгэлтэй байдаг хүмүүсийн ихэнх нь тэд талийгаачдаа оршуулдаг гэж итгэдэг. Америкийн алмас судлаач Бенжамин Чемберлин тэднийг яг л хүмүүс шиг нэгнээ халамжилж тэтгэдэг, нас барахаар нь шарилыг нь хамгаалж оршуулдаг гэж итгэн мэдэгдэж байна.
Түүнийхээр бол алмасууд талийгаачдаа мөн л бид шиг аятайхан газарт оршуулдаг, энэ агуй, хавцал байдаг гэнэ. Хүйтнээс болоод ийм шарил цогцос маш сайн хадгалагддаг болохоор  хэрэв эрдэмтэд олж чадвал ийм оршуулгын газар нь жинхэнэ дуулиан борлно гэнэ.

10.    1999 онд Невадад амьд алмас барьсан


1999 онд Невада мужийн Батл-Маунтинд их хэмжээний түймэр гарч нэг алмас түлэгдэж шархадсаныг хүмүүс барьж авсан гэнэ. Энэ тухай алмас судлаачдын Bigfoot Field Research Organization нийгэмлэгийн нэг ажилтан өөрийнхө өзахидалд дурдсан байдаг. Тэрээр бүхийл бие нь түлэгдэж шархадсан, дөрвөн хөл дээрээ явдаг баавгай гэхээсээ сармагчинтай илүү төстэй амьтан байсан гэжээ. Түүнийг эхлээд гал сөнөөгчид олсон ч дараа нь мал эмнэлгийнхэнд өгсөн байна. Дараа нь орон нутгийн захиргааныхан, аничд, загасчид хаа нэг тийшээ авч явсан гэнэ. Хүн төрхтэй энэ амьтан эр алмас байсан. Өндөр биетэй, бүх бие нь үсээр бүрхэгдсэн ч сармагчин биш байсан гэсэн байна. Нүүр нь хагас хүн төрхтэй, хагас сармагчны төрхтэй энэ амьтан цээжиндээ харин бага үстэй байсан гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан