Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Зориг агсныг шунахайн сэдлээр, захиалгаар хөнөөсөн гэж яллагдагч нарт ял оноолоо

Ардчилсан хувьсгалыг Монголд тайван замаар хийхэд тэргүүнд явсан, улстөрч С.Зориг агсныг 18 жилийн тэртээ зүй бусаар хөнөөсөн хэргийг аль ч өнцгөөс харсан улс төрийн зорилготой байжээ гэж дүгнэсээр өнөөдрийг хүрсэн.


Гэвч жил гаруйн өмнөөс энэ хэргийг илрүүлэх сэжүүр нь илэрсэн хэмээн Эрдэнэтээс хоёр ч хүнийг барьж хорин өнөөдрийг хүртэл байцааж, хэрэгт холбогдуулан зарим улстөрчдөөс мэдүүлэг авч байсан юм. Өнөөдөр С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүхийн шийдвэрээр С.Зоригийг шунахайн сэдлээр, захиалгаар хөнөөсөн гэж шүүх бүрэлдэхүүн ялыг дүгнэлтийг танилцуулав. Яллагдагч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцон 25 жилийн хорих ял оноож, 23 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид, 2 жилийг гянданд эдлүүлэхээр болсон байна. Харин Т.Чимгээд 24 жилийн ял оноож, эмэгтэйчүүдийн хорих ангид ялыг эдлүүлэхээр боллоо.Яллагдагч Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарын гэр бүлийн зүгээс тэднийг гэм буруугүй гэж үзэж байгаа тул шүүхийн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Бүхий л талаар үүнийг эсэргүүцэн тэмцэх болно гэв.

Одоогоор хэргийн захиалагч хэн байв, яагаад С.Зориг агсны гэр бүлийнхнийг гэрчээр дуудаагүй вэ гэх зэрэг олон асуулт хариу нэхсэн хэвээр байна.

0 Сэтгэгдэл
arai ch dee, heleh ug unendee alga daa. shuugch naraa
Энэ ч хэтэрнээ
Хамгийн их уншсан