Яруу найргийн “Болор цом” 34 дэх удаагийн наадам ирэх сарын 28-нд Дорнод аймгийн Чойбалсанд болно. Монголын зохиолчдын эвлэлээс “Болор цом” наадамд сойх шүлгийг хүлээн авч эхэлжээ. Ирэх сарын 20-ныг дуустал зохиолч, яруу найрагчдын бүтээлийг авах ба сүүлийн шатанд үлдсэн найрагчид Дорнодыг зорих аж.
“Болор цом” наадмыг 2005 онд анх орон нутагт зохион байгуулж байсан бөгөөд энэ удаагийнх орон нутгийг зорьж буй зургаа дахь наадам. Өнгөрсөн хугацаанд О рхон, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Төв аймагт “Болор цом” наадам тайзаа засч байв.
2017 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн мэндэлсний 70 насны ой тохиож буй. Тиймээс “Болор цом” наадмыг “Эрээн цавын эвдрээгүй найрагч” хэмээн олноо хүндлэгдсэн их найрагчид зориулж, түүний төрсөн нутагт шүлгэн хүлэг уралдуулахаар болжээ.