Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Ялагдал сургамж өгч, ардчиллыг бэхжүүлдэг

“1206 он: Онон мөрний эхэнд Монгол ноёдын Их хуралдай хуралдаж, Их Монгол улс байгуулагдсаныг даяар олонд тунхаглан зарлаж, Тэмүжин ханыг Их Хаан Чингис хэмээн өргөмжлөв” хэмээн 1206 он дэлхийн түүхнээ тод тэмдэглэгдэн үлджээ. Тиймээс энэ тоог ардчиллынхан ихэд билгэшээдэг. 12 дугаар сарын 06-ны өдрийг ардчиллын төлөөх намууд сонгож, 2000 онд нэгдсэн юм.
Гэхдээ энэ бол Ардчиллын төлөөх намуудын анхны нэгдэл биш. 1992 оны УИХ-ын сонгуулийн дараа буюу 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үзэл баримтлал, чиг зорилго ойролцоо МоАН, МҮДН, Нэгдсэн Нам, Монголын сэргэн мандлын нам нэгдэхээр эвслийн гэрээ байгуулан анхдугаар хурлаа хийсэн байдаг. Ийн нэгдсэн намаа Монголын Үндэсний Ардчилсан нам хэмээн нэрлэж, эрхэм зорилго нь иргэн бүр шударга ёсыг эрхэмлэн сайн сайхан амьдарч, чөлөөтэй хөгждөг байх нөхцөлийг ханган хувийн өмч, зах зээлийн харилцаа, олон ургальч үзэл санаанд үндэслэсэн бөгөөд байгалтайгаа харилцан шүтэлцээтэй үндэсний дүр төрх бүхий шударга ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд оршино хэмээн тодорхойлсон байдаг. Намын даргад МоАН-аас Э.Бат-Үүл, М.Энхсайхан, МҮАН-аас Да.Ганболд, МСМН-аас Ц.Цолмон, НН-аас С.Зориг нар нэр дэвшин Да.Ганболд, С.Зориг хоёр тунаж, 53 хувийн саналаар Да.Ганболд намын даргаар сонгогджээ. 1996 оны УИХ-ын сонгуульд МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл ялалт байгуулсан ч Засгийн газраа эвсэл доторх зөрчлөөс үүдэн удаа дараа огцруулж байлаа.
1990 онд Монголын Ардчилсан нам, Монголын Социал демократ нам, Монголын Үндэсний дэвшлийн нам, Монголын Чөлөөт Хөдөлмөрийн нам зохион байгуулагдаж Монголд олон намын тогтолцоо бодитойгоор бий болсныг хэн бүхэн мэднэ. Үүнээс хойш 1991 онд Монголын Сэргэн Мандалын Нам /МСМН/, Бүгд Найрамдах Нам /БНН/, 1992 онд Монголын Ардчилсан Сэргэн Мандалын Нам /МАСМН/, Монголын Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/, Ногоон Нам /НН/, Монголын Шашинтны Ардчилсан Нам /МШАН/, 2000 онд Монголын Ардчилсан Нам /МоАН/, Иргэний Зориг Нам /ИЗН/ үүсэн байгуулагдсан байдаг. Эдгээр намууд нь бүгд Монгол оронд ардчиллыг бэхжүүлэх зорилготой байсан төдийгүй олон намын бодит тогтолцоог бий болгож, чөлөөт сонгуулийг явуулах зэргээр Монголын нийгэмд өөр өөрийн үүргийг гүйцэтгэсэн гэж болно. Гэвч ардчиллын төлөөх намууд УИХ болон орон нутгийн сонгуульд хоорондоо өрсөлдөх нь хүч тарамдах, үндсэн зорилгодоо хүрч чадахгүй байх зэргээс шалтгаалж, 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг сонгон МАСМН, МҮАН, МСДН, МоАН, МШАН нэгдэж, өнөөдрийн АРДЧИЛСАН НАМ-ыг байгуулсан юм.
2000 оны УИХ-ын сонгуульд ардчиллын төлөөх намуудаас ганцхан суудал авсан нь МҮАН-ын гишүүн С.Наранцацралт байв. Ахиад сонгуулийн гашуун ялагдал ардчилсан хүчнүүд эвлэлдэн нэгдэх хэрэгтэйг сануулав. Энэ тухай УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Тухайн үед ардчиллын төлөөх таван намынхан нэгдэх талаараа нэлээд ярилцсан. Миний зүгээс МоАН-ыг толгойлж буйн хувьд ганцхан зүйл ярьж байсан. “Би албан тушаал, эрх мэдэл, манай хүмүүсийг ингэ, тэг гэж болзол ярихгүй ээ. Ардчиллын үйл хэргийн төлөө нэгдээд л явъя. Гэхдээ шинээр байгуулагдаж байгаа нам Монголын Ардчилсан нам гэдэг нэрийг авах ёстой. 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд байгуулагдсан энэ намын нэрийн дор бусад улс төрийн хүчин нь нэгдэж, цааш нь энэ нэрийг авч явах нь аль ч талаараа түүхэн ач холбогдолтой гэж хэлсэн юм”. Тухайн үед намын удирдлагууд янз бүрийн үндэслэл гаргаж, нэлээд ярилцаж байгаад Монголын Ардчилсан нам нэрийг авахаар болж билээ. Монголын үндэсний ардчилсан намын тугийг авч үлдээд Социал демократ намын зогсолтгүй үргэлжлэх гурвалжин дүрстэй сүлдийг нь эмблем болгосон” хэмээн ярьсан юм. Тухайн үед МоАН-ын дарга С.Эрдэнэ, МАСМН-ын дарга Д.Бямбасүрэн, МҮАН-ын дарга Р.Амаржаргал, МСДН-ын дарга Р.Гончигдорж, МШАН-ын дарга Ц.Баярсүрэн байв.
Ингээд Ардчилсан нам болж нэгдэн Улсын дээд шүүхэд бүртгүүлээд 16 дахь жилтэйгээ золгоод буй билээ. Энэ өдрөөс хойш Ардчилсан намыг зургаан дарга удирдан чиглүүлжээ. Анхны даргаар Д.Дорлигжавыг сонгож, удалгүй Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байсан бол долоо дахь даргын эхний даваа ч мөн Ерөнхийлөгчийн сонгуулиар эхлэх нь.
ЗӨВ ШҮҮ

0 Сэтгэгдэл
2016.12.21