Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

100 гаруй суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна


Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр энэ сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч эрс чангарч, зарим нутгаар -45-50 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгааг анхаарууллаа. Түүнчлэн, 13 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрч, зарим сумдад цас их унасны улмаас бэлчээрийн хомсдол үүсч, мал бэлчээрлэх боломжгүй болсны дээр малчид эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй болсон зэрэг хүндрэл үүсээд байна. Тухайлбал, Ховд аймгийн баруун, Хөвсгөлийн хойд сумд, Увс аймгийн зүүн хэсэг, Завхан аймгийн хойд сумдад цас их унаж, зарим газар цасны зузаан 90 см-т хүрчээ. Мөн өвөлжилт хүндэрсний улмаас зарим сумын малчид отор хийн нүүдэллэж байгаа аж.
Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд 60.8 сая толгой мал өвөлжихөөс отрын бүс нутагт 16.7 сая толгой байгаан дээр отрын бүс нутагт 2500 орчим жирэмсэн эмэгтэй, 0-5 насны 2600 гаруй хүүхэд байна гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан