Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аавыгаа аврах гэж пикап машин өргөсөн 19 настай бүсгүй

19 настай охин нь өөрийг нь аврахын тулд  яаж тэр машиныг өргөж чадсанд Шарлотта Хеффельдмайр охины эцэг өнөө хүртэл итгэж чадахгүй гайхдаг гэнэ. Шатаж байгаа машины дороос гарах ямар ч найдлага, боломж байхгүй байтал харин охин нь  ёстой итгэмээргүй ер бусын хүч гарган машиныг өргөөд аавыгаа гаргаж авсан гэнэ.

Яг л кино шиг энэ үйл явдал Талархлын өдрийн дараахан болсон байна. Бүсгүйн эцэг Эрик Хеффельдмайер гараждаа пикап машинаа засаад доогуур нь орчихсон байтал,  өргөгч нь мултраад машин өөрийг нь дарчихаж. Гай үүгээр дууссангүй, бензин асгарч гэнэт гал гарсан байна.

“Би машин дороо дээшээ хараад хэвтэж, тоормозоо янзалж байлаа. Гэтэл өргөгч домкрат мултарч машин яг миний мөрөн дээр дарчихсан. Тэгэж байтал бензин асгарч гал гарах нь тэр. За ингээд л эндээ үхэх нь дээ гэж бодож байсан. Азаар Шарлотта охин маань гэртээ байж таараад гүйж ирлээ. Ингээд л ямар хүч хаанаас нь гарсан юм, машиныг өргөж намайг гаргаж авсан” гэж тэр ярьжээ.
Харин Шарлотта охин нь “Би машиныг өргөх гэж оролдож байтал аав маань “Дахиад жаахан хүчил, миний охин чадна аа” гэсэн ингээд л надаас хүмүүн бусын хүч гарч нэг мэдэхэд л өргөчихсөн байсан” гэж ярьсан байна.

Тэр ч байтугай Шарлотта аавыгаа гаргаж авсны дараа шатаж байгаа машиныг гурван дугуйгаар нь гаражаас гаргаж аюулгүй газарт аваачсан гэнэ. Үүний дараа тэрээр буцаж гүйн галыг хамаагүй тархаахгүйн тулд гаражийн хаалгыг хаажээ.
“Газар авч байгаа түймрийг  байшин руугаа оруулчихгүйн тулд машиныг гаражаас гаргасан. Гурван дугуйгаараа явсан мөр нь одоо хүртэл одоо асфальтан зам дээр байгаа. Энэ бүхнийг би  ёстой зөнгөөрөө л хийсэн. Тэр үед би өөрийгөө супер баатар шигээр огтхон ч  төсөөлөөгүй “ гэж Шарлотта ярьсан байна.

Шарлотта бүсгүй өнгөрсөн онд Мак-Лейне дэх дунд сургууль төгсөөд Агаарын цэргийн академид элссэн  юм байна. Баатарлаг үйлсийн нь төлөө түүнийг орон нутгийн аврагчдын байгууллагын хүндэт шагналаар шагнажээ.

0 Сэтгэгдэл
mundag ohin
Хамгийн их уншсан