Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
“Хас Транс” компанийн автомашин ачих эрхийг цуцалжээ



Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Авто замын хөгжлийн газар аж ахуйн нэгжүүдтэй тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх гэрээ байгуулан ажилладаг. Уг гэрээнд тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн шийдвэрийг үндэслэн зөөж, шилжүүлнэ гэж заасан байдаг. Харин “Хас Транс” компани тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн шийдвэргүйгээр зөөж, түр саатуулж байгаа талаар НЗДТГ-т иргэдээс гомдол ирэх болсон байна. Иргэдээс ирсэн гомдол мэдээлэл нь баримтаар нотлогдсон тул Авто замын хөгжлийн газраас тус компанитай байгуулсан гэрээгээ цуцалжээ.
Авто замын хөгжлийн газраас тус компанид  гэрээгээ цуцалсан тухай мэдэгдэл хүргүүлжээ.  Мэдэгдэлд “Танай компани нь Авто замын хөгжлийн  газартай байгуулсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ”-ний 1.2, 1.4, 7.2 дахь заалтыг зөрчсөн, мөн танай талын буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэдийн гомдлууд нь нотлогдож байгаа тул гэрээг цуцлах үндэслэл болж байна. Иймд танай компанитай байгуулсан гэрээг 2016 оны энэ сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалж байгааг мэдэгдэж байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан