Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал бэртэл гэмтлээ эмчлүүлснээр сүмодоо эргэн ирсэн. Тэрээр өнгөрсөн сарын башёгоос 1008 дахь даваагаа авч элэг нэгтнүүдээ баярлуулсан. Энэ нь мэргэжлийн сүмо бөхөд хамгийн олон даваатай их аварга Чиёнофүжи, 1047 даваа авсан озеки Кайо нарын дараа бичигдэх амжилт. Токиогийн олимп хүртэл сүмогоор барилдана гэдгээ мэдэгдсэн тэрээр бүл нэмсэн баярт мэдээг өчигдөр дуулгав. Тэрээр “Бид тойргийн барилдаандаа сайн явцгааж байна.
Өнөөдрийн тэмцээнд түрүүллээ. Өнөөдөр яагаад түрүүлсэн бэ гэвэл өчигдөр 3400 гр охинтой болсон юм аа. Шинэхэн гишүүндээ анхны бэлгээ барилаа” хэмээн бичжээ. Ингэснээр аварга маань 3 охин, нэг хүүтэй болж байна. 2007 онд ууган охин Д.Юнрэнцоо, 2008 онд хүү Д.Мөнхжаргал, 2011 онд бага охин Д.Мааяа нь мэндэлсэн юм.