Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тээврийн хэрэгслийн стандартад өөрчлөл оруулжээ

Стандартын үндэсний зөвлөлөөс тээврийн хэрэгслийн ерөнхий шаардлагын стандартад нэмэлт өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ гурван тэнхлэгтэй автомашины бүх жин нь 24 тонн хэмээн заасныг 25 тонн болгосон байна. Учир нь манай улсад орж ирж буй олонхи гурван тэнхлэгтэй машины бүх жин нь 25 тонн байдаг гэнэ.  Түүнчлэн бусад улс оронтой харьцуулж үзэхэд гурван тэнхлэгтэй машины бүх жинг манай улс харьцангуй доогуур тогтоож өгсөн байжээ. Хүнд даацын ачааны автомашинууд зам эвддэг нэрээр адлагдаж, хотоос гарах дээрээ тулаад байгаа энэ үед 25 тонн жинтйэ гурвантэнхлэгтэй автомашинууд стандартаас хэтэрсэн гэх нэрээр хотоос гарах дээрээ тулж, тэд бослого өрнүүлэхээс наагуур болсон тул стандартад өөрчлөлт оруулах арга хэмжээ авсан байна.

Б.Үжин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан