Чингэлтэй дүүргийн шүүх өнөөдөр хадам ээжийгээ хөнөөсөн Д.Энхээд холбогдох хэргийг хэлэлцэхээр товлосон байлаа. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч орон нутагт ажилтай яваа гэсэн шалтгаанаар шүүх хурлыг энэ сарын 24-нийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргав.
Д.Энхээ өнгөрөгч онд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтад хадам ээжийгээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан, хадам аав, эмээ, эхнэрийнхээ дүү нарыг зодож танхайрсан хэрэгт холбогдсон аж. Эл хэргийг өмнө нь гурван шатны шүүх хэлэлцсэн юм. Учир нь анхан шатны шүүх түүнд цаазаар авах ял оноосон. Нийслэлийн шүүх эл шийдвэрийг хэвээр үлдээсэн бол Улсын Дээд шүүх гурван сарын өмнө хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Энэ дагуу цагдаагийнхан нэмэлт мөрдөн байцаалтаа явуулж дуусгаад хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд дахин шилжүүлээд буй нь энэ гэнэ.
Б.Хэрлэн