Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдгэрсэн иргэд талархлаа илэрхийллээ


Элэгний С вирусийн өндөр халдвартай орнуудын жагсаалтад тэргүүлдэг манай улс АНУ-ын эм хүнсний агентлагт бүртгүүлэх гэж олон даваа туулсны үр дүнд “Харвони” эмийг оруулж ирж чадсан билээ.

 Уг эм нь АНУ-д 94000 америк доллараар худалдаалагддаг бөгөөд Монголд 900 доллараар зарагдахаар болсон нь ядуу буурай манай улсын хувьд ард түмнийхээ төлөө хийсэн хамгийн чухал зүйл болж чадсан юм.

Элэгний С вирусээ устгасан болон С вирусийн эсрэг тэмцэж буй хүмүүсийн төлөөлөл алтан гарт эмч нарт болон “Харвони” эмийг  Монголд оруулж ирсэн  Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаад талархсан сэтгэлээ илэрхийлж,  “Эдгэрсэн сэтгэл” талархлын арга хэмжээг өчигдөр буюу 12-р сарын 13-ны өдөр МЗХ-ны дэргэдэх Залуус танхимд зохион байгууллаа.

Уг уулзалтад АУ-ын доктор Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, Элэгний эмгэг судлалын холбооны тэргүүлэн Баатархүү  улсдаа тэргүүлэгч элэгний мэргэшсэн эмч нар болох Хаппи Веритас эмнэлгийн Я.Чойжамц , Интэрмед эмнэлгийн Сарантуяа, 2-р эмнэлгийн эмч  Түвшинбаяр, Байгаль Хавдар судлалын эмч Чинбүрэн, Саруул, Гантуул нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж гарын бэлэг гардуулсан юм.

Энэхүү уулзалтыг зохион байгуулсан Г.Дашзэвгэ “ Би анх 2008 онд энэ С вирусын шинжилгээ өгсөнөөр С вирустай гэдгээ мэдсэн. С вирустай гэдгээ мэдээд сэтгэл санаагаар маш их унасан ч сайн гэх тодотголтой олон эмнэлгээр явж, олон эмчид үзүүлсэн ч  С вирусыг устгадаг эмчилдэг эм тэр үед байгаагүй. Азаар ЭМЯ-ны дэд сайд байсан Ж.Амарсанаа маань гадаадын өндөр хөгжилтэй орноос энэхүү эмийг оруулж ирснийг дуулаад их баярласан. Эмчийн хяналтан дор 4 сар уугаад С вирус устсан байна гэж эмч маань хэлсэн. Аюулт өвчнөөс ангижруулж өгсөн алтан гарт эмч нартаа дахин дахин талархсанаа илэрхийлж алдаршуулж байна” гэж ярьсан юм.

Ийнхүү эдгэрсэн иргэд маань чин сэтгэлийн үгээ эмч нартаа хандан хэлсэн юм.

Тэдний нэг болох Хандсүрэн гуай “ 2002 онд элэгний С вирусаар оношлогдсон сүүлийн 6 сарын хугацаанд элэгний эмчийн хяналтанд байсан ч гэнэтийн явдлаас болоод шинжилгээнд маань эрс өөрчлөлт орсон байсан. Ингэж байхдаа Ж.Амарсанаа эмчийг олж уулзахад эмч маань надад үзлэг, оношилгоо, шинжилгээ ,эмийн эмчилгээг үнэгүй  үзүүлж яаралтай арга хэмжээ авсан нь надад маш сайхан санагдаж байсан. Ийм их эрч хүч энерги бэлэглэсэн Ж.Амарсанаа эмчдээ үнэхээрийн их баярлалаа” гэж хэлсэн юм.

Ард түмнийхээ эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалт хийж 6000 хүнийг  энэ аймшигт өвчнөөс ангижруулж  чадсан Ж.Амарсанаа эмчийн сэтгэгдлийг сонсоход “Эмч хүний өдөр тутмын ажилд саар зүйл муу зүйл ч их тохиолдоно. Бидний эмчилсэн өвчтөнүүд эдгэрсэн байхыг харах нь сайхан эрч хүч, урам зориг тайлагддаг. Манай хэдэн өвчтөнүүд бүгд нэгдсэн арга хэмжээнд орж энэхүү талархлын арга хэмжээг зохион байгуулсанд баярлаж байна. Элэгний С вирүсийн эмчилгээг олон эмч нар сайн хийж байгаа. Эм нь гарч ирэх гэж 10-аад жил дуншсан. Хамгийн анх жижигхэн эмийн компани бүтээсэн байдаг. Яалт ч үгүй сайн эм С вирүсийг гаж нөлөө багатайгаар устгана. Үүнийг оруулж ирэхийн тулд Эрүүл мэндийн яам сайн ажилласан. Сэтгэлийн их тэнхээгээр энэ вирүсийг устгаж чадсан. Цаашдаа ч устгах болно” гэлээ.

Мөн энэ үйл ажиллагаан дээр Омбол компаний зүгээс Энэтхэг улсын ерөнхий нэршилийн хэвцинал хэлбэрийн 1 курс эмийг нэг азтанд гардуулсан юм.

 2025 онд элэгний С вирусгүй улс болно гэсэн маш том зорилготой ажиллаж байгаа алтан гарт эмч нартаа ажлын амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан