Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хороод олны хөлд дарагджээ

УИХ-ын болон НИТХ-ын сонгууль болох гэж буйтай холбогдуулан хоёр сар гаруй хугацаанд иргэдийн шилжих хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байсан билээ. Учир нь, шилжих хөдөлгөөнтэй холбогдуулан цахим үнэмлэх хэвлэх ажлыг долдугаар сарын 11 хүртэл түр хойшлуулсан юм. Тэгвэл дүүрэг, хороод шилжих хөдөлгөөн хийлгэх хүсэлтэй иргэдийн хөлд дарагджээ. БЗД-ийн 14 дүгээр хороогоор очиход шилжих хөдөлгөөн хийлгэх хүсэлтэй иргэд өглөөнөөс эхлэн  дугаарласан байлаа. Намар нөхөн сонгууль явагдах учраас хаягын бүртгэл хийхдээ ихэд хариуцлагатай хандаж байгаа гэдгийг мэргэжилтнүүд нь ярьж байлаа. Ямар шалтгаанаар шилжин ирж байгааг тодруулж, орон сууц, хашаа байшин худалдаж авсан бол ордер, газрын гэрчилгээ зэргийг үндэслэн бүртгэж байлаа. УБЕГ-аас энэ сарын 1-10 хүртэл шилжилт хөдөлгөөнөө амжиж хийлгэхийг сануулсан болохоор хороодод ийн ачаалал нэмэгджээ. Дашрамд дурьдахад, сард дунджаар 20 мянган иргэн шилжих хөдөлгөөн хийлгэдэг гэсэн статистик тоо байдаг байна.

Б.Сэлэнгэ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан