Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Улаанбаатар хотод 2025 онд 41 байршилд авто замыг шинэчилнэ
ТҮЦ-үүдэд стандарт, хариуцлага хэрэгтэй

Алхам хүрэхгүй газарт хэд хэдэн ТҮЦ байрлаж эргэн тойрон нь хогонд дарагдсан дүр зурагтай бид өдөр бүр таардаг. Нийслэлд одоогоор зөвшөөрөлтэй 1000 гаруй ТҮЦ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээр ТҮЦ эрхлэгчийн 98 хувь нь хууль, тогтоомжийг ямар нэг хэмжээгээр зөрчдөг гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлдэг. Наад зах нь, тамхи ширхэглэн зарах, түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалдаг, ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ордоггүй, ариун цэвэр, гар угаах угаалтуургүй зэрэг нийтлэг зөрчил гаргадаг. Хэдийгээр холбогдох байгууллагаас шалгалт хийж, зөрчлөө арилгахыг шаарддаг ч худалдаа эрхлэгчид шаардлагыг нь үл тоодог байна. Хамгийн сүүлд энэ сарын эхээр Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн МХГ, Онцгой байдлын газар болон дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтсийн байцаагчид зургаан дүүрэгт шалгалт хийжээ. Шалгалтаар дээрх зөрчлөөс гадна нийтийн эзэмшлийн гудамж талбайд буюу явган хүний зам, авто зогсоол дээр дур мэдэн ТҮЦ байрлуулсан зөрчил илэрчээ.
Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 170 гаруй ТҮЦ байдаг аж. Ажлын хэсгийнхэн тус дүүрэгт хийсэн шалгалтаар 10 гаруй зөрчил илрүүлжээ. ТҮЦ-үүдийн хувьд гадна орчны хог хаягдал, ажлын байрны стандарт шаардлага хангахгүй, тухайн ажлын байранд ажиллаж байгаа ажилчдын хувьд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй мөн ямар нэгэн гарал үүслийн бичиг байхгүй шинжилгээнд хамруулаагүй хагас боловсруулсан бүтээгдэхүүн олноор худалдаалж буй зөрчил илэрчээ. ТҮЦ-үүдээр ихэнхдээ бага насны буюу ЕБС-ийн сурагчид, оюутнууд үйлчлүүлдэг. Гэтэл ТҮЦ-нүүд дээрх зөрчилтэй бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа нь наанадаж хүүхдүүд хоолны хордлого болох эрсдэлтэй тулгарч байна. Ядаж хөргүүрт хагас болон боловсруулсан бүтээгдэхүүнээ хадгалж баймаар. Харамсалтай нь, мөнгө л олж байвал энэ бүгд тэдэнд хамаагүй бололтой.
Мөн үйлдвэр үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага нь шатахуун түгээх станцаас 20 метр зайтай байх ёстой. Гэтэл Шастины нэрэмжит III төв эмнэлгийн автобусны буудлын орчимд байрлах ТҮЦ-үүд нь шатахуун түгээх станцтай зэрэгцээд үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс зөвшөөрөлгүй эдгээр ТҮЦ-ийг нүүлгэх хүртэл арга хэмжээ авахаар болжээ. Өнгөрсөн есдүгээр сард хийсэн шалгалтаар ТҮЦ эрхлэгчдийн дийлэнх нь гэрээ байгуулж, зөвшөөрөл аваагүй зөрчил нэлээд байсан аж. Мөн батлагдаагүй байршилд зөвшөөрөлгүй тавигдсан 757 цэг байгаа нь хувийн ашиг сонирхол болон иргэдийг хаа дуртай газраа ТҮЦ байршуулах, шилжин нүүх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Түүнчлэн иргэдээс ирүүлж буй санал гомдлыг авч үзэхэд ТҮЦ эрхлэгчдийн дийлэнх буюу 80-90 хувь нь цаг хэтрүүлэн ажиллаж байгаа нь тогтоогджээ. Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж байгаатай холбогдуулан ТҮЦ эрхлэгч иргэдийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийсэн юм. ТҮЦ эрхлэгч иргэд холбогдох байгууллагуудад хамтран ажиллах саналаа хүргүүлсэн ч тодорхой хариу өгөхгүй байгаа учир ийнхүү шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Шаардлагад, зөвшөөрөлтэй гэгдэх ТҮЦ-үүдэд ашиг сонирхлын зөрчил бий эсэхийг тогтоох буюу зөвшөөрлийг ямар журмаар олгож байгааг шалгах, шинээр ТҮЦ эрхлэх зөвшөөрөл авч байгаа иргэдийн материалыг зөвхөн ТҮЦ эрхлэгчдийн холбоогоор дамжуулан олгохыг тусгажээ. Мөн олон жил ТҮЦ эрхэлж байгаа иргэдэд зөвшөөрлийг нь олгох, олон ТҮЦ-тэй иргэдийн зарим зөвшөөрлийг цуцлах, автобусны буудал тус бүрт нийслэлийн өнгө төрхөнд тохирохуйц хоёр ТҮЦ байршуулах зэрэг шаардлагыг тавьж байгаа юм байна. Нэг ТҮЦ эрхлэгчийн цаана нэг өрх айл, олон ажлын байр байдаг учраас энэ асуудлыг шийдвэрлэхэд ТҮЦ эрхэлж байгаа иргэдийн шаардлага, саналыг хүндэтгэхийг холбогдох албаныханд санууллаа.
Дэлхийн аль ч хотуудад гудамжны худалдаа байдаг. Гагцхүү үүнийг эрүүл ахуйн стандартад нийцүүлэн иргэдийн эрх ашгийг хохироохгүйгээр үйл ажиллагаа явуулах учиртай. Хууль хяналтын байгууллагаас зөрчил дутагдлаа арилгах талаар удаа дараа шаардлага тавьдаг ч өнөөдөр ТҮЦ-ийн эмх замбараагүй, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй ойр орчны цэвэрлэдэггүй байдал хэвээр ноёрхсоор байна. Хэрэв Хувираа ТҮЦ эрхлэгчдийн холбоо ТҮЦ-үүдийг татан буулгахыг эсэргүүцэж байгаа бол төрийн байгууллагын хяналт шаардлагыг биелүүлж үүргээ ухамсарлах хэрэгтэй. Хэдийгээр олон мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа ч хүний амь насанд аюул учруулахуйц хүнс худалдаалахгүй байх нөгөө талаар эрүүл ахуйн бичигтэй бүтэгдэхүүн худалдан борлуулах учиртай.
Үе үеийн хотын удирдлагууд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-үүдийг албадан буулгах талаар тэмцэж ирсэн. Гэсэн ч өнөөг хүртэл олигтой үр дүнд хүрсэнгүй. Нэг удаагийн хяналт шалгалт хийж торгосон болоод орхидог. Харин нэг авууштай нь ижил загварын ТҮЦ-тэй болсон. Өмнө нь эрээлжилсэн өнгө үзэмж муутай ТҮЦ гэх “амбаарууд” хотын гудамжаар дүүрэн байдаг байсан нь саяхан. Тэгвэл эдгээр ТҮЦ эрхлэгчдийг хууль дүрмээ биелүүлдэг болгох талаар сургах шаардлагатай. Хатуу чихтэй ТҮЦ-ний эздийг хааяа хууль хяналтын байгууллагын зүгээс шалгалт хийж шаардлага хүргүүлдэг хууль дүрмийг биелүүлэх нь ховор аж. Тиймээс нэгдсэн зохион байгуулалтаар стандарт тогтоож наанадаж дотроо гар угаах угаалтууртай болгох хэрэгтэй. Мөн ойр орчмынхоо хогийг ядаж шүүрддэг байлгая.
Ихэнх ТҮЦ-ний худалдагч нар ТҮЦ дотроо амьдарч хоолоо хийж идэж тэр ч бүү хэл бие засдаг талаар иргэд хэлдэг. Сая аль хэдийнэ давсан хүн амтай болсон хотын хувьд ийм зүйл хэрхэвч байж болохгүй. Хэдийгээр хотын зүгээс зөвшөөрөлгүй ТҮЦ байрлуулахгүй гэдэг ч хотын гудамж талбайд нэг шөнө хэдэн ТҮЦ байрлуулж байгаа нь тодорхойгүй байна. Иймээс ТҮЦ-үүдэд нэгдсэн стандарт зохион байгуулалт өгүүлэгдсээр.

Б.МЯГМАРЖАВ

0 Сэтгэгдэл