Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Тавантолгойн төслийг хөдөлгөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх ажлын хэсэг анхны уулзалтаа хийлээ

Тавантолгойн төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг  өнөөдөр анхны уулзалтаа хийлээ. Уг ажлын хэсгийг  Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулан байгуулж, оролцогч талтай хийх уулзалт, хэлэлцээрийн үеэр баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаас баталсан юм. Ажлын хэсэг 19 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дэд даргаар БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол, ЗТХ-ийн сайд Д.Ганбат нар ажиллана.

Монгол Улсын Засгийн газрыг бүрэн төлөөлөх уг ажлын хэсэг өнөөдөр удирдамжийн хүрээнд Шинхуа группийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд ажлын хэсгийн ахлагч, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж Монгол Улсын Засгийн газраас Тавантолгой төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй Өмнөговь аймгийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогц байдлаар шийдэх байдлаар хэлэлцээрийг үргэлжлүүлэх бодлого барьж буйгаа илэрхийлэв.

"Шинхуа" группийн талаас группийн дарга Lu Bing, ерөнхий менежер Liu Xiang нарын тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд тэд “Тавантолгойн төслийн тендерт бид хоёр ч удаа орж, мөн хоёр удаа ялсан. Монгол Улсад болсон сонгуулийн дараа байгуулагдсан танай Засгийн газраас Тавантолгойн өмнөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх, “Шинхуа” групптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад бид баяртай байна. Бид ч танай ажлын хэсэгтэй хэлэлцээрээ үргэлжлүүлж, Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж байна” гэлээ.

Ажлын хэсгийнхэн өнөөдөр Тавантолгойн төсөлд оролцох боломжтой үндэсний олборлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл арваад компанийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, үндэсний олборлогч компаниуд бүтээн байгуулалтын ажилд хэрхэн оролцох, тэдэнд ямар нөөц боломж байгаа талаар тэдэнтэй санал солилцох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан