Тухайлбал, хар тамхины хэрэгт Х.Ермак, Б.Явуухулан, Э.Агар, Э. Уянга нарын зургаан хүнийг шүүх юм байна. Тэдний гурав нь цагдан хоригдож байгаа бол гурав нь гадуур батлан даалтад байгаа ажээ.
Хар тамхийг худалдаалж, бусдад зарж борлуулж хэрэглэдэг байсан залууст холбогдох хэргийг харьяа Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 -т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5, Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5-т тус тус зааснаар хэрэг үүсгэн шалгажээ.
О.Сайхан
эх сурвалж: http://www.zaluu.com