Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
А.Баярцэцэгийн үзүүлбэр шилдэг 21-т багтжээ



Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss world 2016” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцож байна. Дэлхийн миссийн тэмцээн “Авьяас” төрлөөр эхэлж орон орны гоо бүсгүйчүүд өөр өөрийн авьяас чадварыг үзэгч, шүүгчдэд сонирхуулсан. Улмаар 160 гаруй орны миссийн үзүүлбэрээс шилдэг 21-ийг нь сонгон шалгаруулж, хагас шигшээд үлдээсэнд манай гоо бүсгүйн үзүүлбэр багтжээ. Тэрээр каллиграф буюу уран бичлэгийн үзүүлбэрийг илбийн урлагтай хослуулсан нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан аж. “Авьяас” төрлийн тэргүүн байрын үзүүлбэрийг тэмцээний ерөнхий дүн гарахад танилцуулах ба нийлбэр дүнд нөлөөлөх юм.

Дашрамд сонирхуулахад, А.Баярцэцэгийн танилцуулга видео энэ жилийн дэлхийн миссийн шилдэг арван видеог тэргүүлээд байгаа юм. Тэмцээн энэ сарын 18-нд өндөрлөж, 2016 оны дэлхийн мисс тодорно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан