Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Засгийн газар: Хятадын талаас боомтын хураамжаа богино хугацаанд бууруулах боломж байгаа эсэхийг тодруулна

Б.БИЛГҮҮН
ӨМӨЗО-ы Урад дунд хошууны Ардын Засгийн газар нь улсынхаа Хөгжил, шинэчлэлийн хорооноос гаргасан шийдвэрийн дагуу “Ганц мод” боомтын хөрөнгө, үйлчилгээний шимтгэлийг нэмж, стандартаа өөрчилсөн нь өчигдрөөс мөрдөгдөж эхэллээ. Урадын дунд хошуунд байрлах Ганц мод боомт нь тус улсын хуурай газрын нэгдүгээр зэрэглэлийн боомт бөгөөд Монгол Улстай арилжаа худалдааны солилцоо хийх чухал боомтоос гадна, эрдэс баялгийн салбарын экспортын гол гарц юм. Тус боомт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт боомттой хиллэдэг бөгөөд энэ гарцаар “Оюутолгой”, “Эрдэнэт” компани зэсийн баяжмалаас гадна Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос олборлогч “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс” зэрэг компаниын бүтээгдэхүүн экспортод гардаг юм.
Өчигдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн шинэ тарифаар хилээр нэвтэрч буй:
1. Бүтээгдэхүүний тонн тутамд 8 юань
2. Машин бүрт 10 юань
3. 10 мянган юаниас давсан үнэт металлаас хоёр хувийн хураамж тус тус авч эхэлсэн.
Дотоодын аж, ахуйн нэгжүүдэд болоод Засгийн газарт гэнэтийн “цохилт” болсон хураамж нэмэгдүүлэх шийдвэрийг Хятадын тал өнгөрсөн сарын 4-ний өдөр гаргасан бөгөөд “Ганц мод” боомтынхыг нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн сарын 22-ны өдөр нийтэд зарласан юм.
Үүнтэй холбогдуулан манай Гадаад харилцааны яам богино хугацаанд хураамжаа буулгах боломжтой эсэх саналыг Хятадын талд хүргүүлжээ. ӨМӨЗО-ы Хөгжил, шинэчлэлийн хороо “Ганц мод” боомтын хөрөнгө үйлчилгээний шимтгэлийг боомтын байгууламжийн засвар, үйлчилгээний шимтгэл гэж өөрчилсөн тул манай тал “Аль болох богино хугацаанд хураамжаа авч, тоног төхөөрөмжөө шинэчилсний дараа хураамжаа буулгах” боломжтой гэж үзээд дээрх саналыг тавьсан байна.
“Синь Хуа” агентлагын мэдээлснээр, “Ганц мод” боомтыг 2009 оноос байнгын ажиллагаатай болгож тус боомтоор ойролцоогоор таван тэрбум ам.долларын өртөг бүхий 63 сая тонн нүүрс импортолж, импортын хэмжээгээ долоон жил дараалан нэмсэн байна. Ингэснээр Өвөр Монголын нүүрс импортлох хамгийн том боомтод тооцогдох болжээ.
Харин тус боомттой хил залгаа Гашуунсухайт нь дотоодын эрдэс баялгийн салбарын экспортын дийлэнхийг гаргадаг гарц хэвээр байгаа бөгөөд “Оюутолгой” компанийн зэсийн баяжмал бараг тэр чигээрээ, Тавантолгойн нүүрсний олборлолтын 60 орчим хувь нь энэ боомтоор дамжиж байна.
Тавантолгойгоос олборлогч “Эрдэнэс Тавантолгой” энэ сард Цанхийн баруун уурхайгаас нэг сая тонн нүүрс олборлох мэдээлэл байгаа ч ирэх жил Цанхийн баруун, зүүн уурхайгаас нийт 12.7 сая тонн нүүрс олборлож, экспортлохоор төлөвлөөд байгаа юм.
Хятадтай бусад асуудлаар
Өвөр Монголын боомтууд боомтын байгууламжийн засвар, үйлчилгээний шимтгэл авах болсон нь Монгол Улсад дөрөв хоног саатсан Далай ламын айлчлалтай холбоотой эсэх асуудлаар Засгийн газар болон Хятадын тал ямар нэг тайлбар хийсэнгүй.
Гэхдээ Хятадын Ардын Засгийн газраас дипломат яриа хэлэлцээрүүдийг хойшлуулснаа Далай ламыг төрийн хэмжээнд хүлээж авсан гэх мэдэгдлийн дараа албан ёсоор дуулгасан айлчлалтай холбоотой. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын мэдээлснээр манай талаас “Хоёр талын яриа хэлэлцээрээ ойрын хугацаанд эхлүүлье” гэсэн саналыг Хятадын талд тавьжээ. Гэсэн ч тодорхой хариу ирээгүй байна.
Гэсэн ч Хятадын Нийгмийн ШУА-ийн Зүүн Хойд Ази судлалын хүрээлэн Далай ламын айлчлалаас үл шалтгаалан “...зээл болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвас бий болгох ажил үргэлжилдгээрээ үргэлжлэх болно...” гэснийг “Глобал Таймс” мэдээлсэн байна. Мөн Өрнөдийн хэвлэлүүд Монголын Засгийн газар ~4.2 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг Бээжинтэй хийх явцыг Далай ламын айлчлал тасалдуулахгүй байх гэсэн таамаглал дэвшүүлж байгаа нь “цэвэр буян номын айлчал байсан” гэдгийг тодотгож буйтай нь холбоотой байгаа юм. Манай тал ч энэ талын байр сууриа хадгалсан хэвээр бөгөөд өчигдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Далай ламын айлчлал манай хоёр орны харилцаанд нөлөөлөх ёсгүй. Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэр, бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд гүн хүндэтгэлтэй ханддаг хэвээрээ байгаа гэдгээ бататгаж хэлсэн. Яриа хэлэлцээгээ ойрын хугацаанд эхлүүлье гэсэн байр сууриа илэрхийлж байна. Хэдийгээр яриа хэлэлцээр хойшилсон ч дотооддоо цэгцлэх, УИХ, Засгийн газрын түвшинд ярилцаж тохирох, Байнгын хороотой зөвшилцөх олон асуудал байна. Үүнийгээ бид хийж байя” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
MONGOL
МАНАЙ УЛС Ч ГЭСЭН БАЯН БИШ БОЛОХООР ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИМЭТГЭЛЭЭ МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ХЯТАДЫН КОМПАНИАС АВАХ ХЭРЭГТЭЙ.
2016.12.04