Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Согтуу иргэдийг эмнэлэг бус эрүүлжүүлэх байр руу хүргэнэ


Согтууруулах ундаа хэтрүү­лэн хэрэглэсэн этгээ­дийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар хоёр яамны анхны хэлэл­цүүлэг болж өнгөрлөө. Хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, СЭМҮТ-ийн дарга Л.Насанцэнгэл болон ХЗЯ-ны харьяа Цагдаагийн ерөнхий газраас холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
Одоо хэрэгжиж байгаа хуулийн дагуу бол согтуугаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэд эмч нарт үзүүлэхгүй агсам тавих, зодох, зүй бусаар авирлах, эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, эд хогшлыг эвдэх цаашлаад эмнэлгийн орчныг биеийн өтгөн шингэнээр бохирдуулах, эмч, эмнэлгийн ажилчдыг доромжлох, зодож гэмтээн эрүүл мэндээр хохироодог байна. Мөн  бусад эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулж эмч, эмнэлгийн ажилчид,  эмчлүүлэгчдийн эрх ашиг, эмнэлгийн халдвар, хяналтын дэглэмийг алдагдуулдаг гэнэ. Цагдаагийн алба хаагч согтуу иргэдийг шууд эмнэлэгт авчирч байгаа нь эмнэлгийн  өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, согтуу этгээдийн хажууд өвчиндөө шаналан ирсэн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Тиймээс эрүүл мэндийн салбарынхан согтуу хүн бол өвчтэй хүн биш учраас согтуу иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагагүй. Тэд зөвхөн эмнэлгийн орчинд хоноглож, маргааш нь эрүүл болон эмнэлгийн байрнаас гардаг ба гарахдаа эмнэлгийн эд хогшлоос хулгайлах, эвдэх, хоол нэхэх зэрэг олон хүндрэл  үүсгэдэг.  Архидан согтуурахтай тэмцэх сан нь архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хяналт тавих, архидан согтуурсны улмаас хүн амын эрүүл мэнд, нийгэмд учирч байгаа хор уршгийг арилгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг санхүүжүүлдэг. Сангийн үйл ажиллагааг сангийн зөвлөл удирдах бөгөөд зөвлөлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлдэг байна.
Иймд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, нийгмийн хэв журмыг зөрчиж байгаа иргэдийг албадан саатуулах нь хууль зүй, дотоод хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байлгах, албадан саатуулах байранд согтуу этгээдэд үзүүлэх үйлчилгээг энэ хуулиар зохицуулахаар шинэчлэн найруулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан