Монгол Улсын БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ОХУ-ын Соёлын сайд Владимир Мединкийтэй уулзах үеэрээ 2017 оны эхний хагаст Москва хотноо Монголын кино өдрүүд зохион байгуулахаар ярьж тохирчээ.
Оросын Соёлын яамны албан мэдээнд дурдсанаар ОХУ-ын Соёлын сайд Владимир Мединский энэ саналыг дэмжиж “Энэ арга хэмжээг 2017 оны эхний хагас жилд нийслэл Москва хотод зохион байгуулъя” гэсэн байна.
Оросын соёлын яамнаас үүний хариуд Монголд Оросын кино өдрүүд зохион байгуулах тухай санал гаргаж “Танай тал хүлээж аваад дэмжвэл бид ч бас Оросын кино өдрүүдийг Монголд зохион байгуулж болох юм. Монголчууд манай Оросын киног аль болох ихээр үзэж байгаасай л гэж бид бодож байна” гэжээ.
Монгол Улсын БСШУС-ын сайд Оросын соёл урлагийн өдрүүдийг 2018 онд Монголд зохион байгуулах санал гаргаж, харилцан тохиролцсон байна.