Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг Засгийн газар дэмжлээ


Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжлээ. Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан байна.

Улсын Их Хурлаас анх 1994 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргаснаас хойш өдгөө 22 жил өнгөрсөн. Цаашид хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нийслэлийн удирдлагын саналыг Засгийн газар зүйтэй гэж үзэж, дэмжлээ хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан