Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Могул таун” хотхоны дулаан хангамжийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ

ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах “Могул таун” хотхонд 240 айлын 1200 гаруй оршин суугч амьдарч байна. 2011 онд ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл төвийн дулаанд холбогдоогүй, нам даралтын зуухаар дулаанаа хангаж иржээ. 2 жилийн өмнө төвийн шугам татагдсан ч компани хоорондын маргаанаас болоод өнөөг хүртэл хүйтэн, тохь тухгүй байранд амьдарч буйгаа оршин суугчид нь хэлж байв. Энэ талаараа Монгол Улсын Шадар сайдад гомдол гаргасны  дагуу ажлын хэсэг байгуулагдаж, өчигдөр анхны хурлаа хийсэн байна. Харин өнөөдөр ажлын хэсэг хотхоны дулаан хангамжийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тодорхой шийдвэр гаргалаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Хэд хэдэн хувийн хэвшлийн байгууллага хоорондын мөнгө төгрөгийн асуудлаас болоод энэ хотхоны айл өрхүүд өнөөг хүртэл дулаанаа авч чадахгүйд хүрсэн байна. Зөвхөн нам даралтын зуухаар дулаанаа хангадаг. Нам даралтын зуух нь хүчин чадал муутайгаас айлуудын өрөөний температур 4-5 градус л байна. Энэ бол үндсэндээ хөлдөлтийн байдалд байна гэсэн үг. Эрчим хүчний яамнаас дулаан техникийн нөхцөл өгөгдсөн. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн байгууллагын барьсан энэ дулааны шугамаас дулааны төв холболт хийж болно гэсэн техникийн шийдэл өнгөрсөн наймдугаар сард гарсан байдаг. Гэтэл аж ахуйн нэгж хоорондын 500 орчим сая төгрөгийн асуудлаас болоод эдгээр айл өрх төвлөрсөн дулаанаар хангагдаж чадахгүй асуудал үүссэн байна” гэлээ.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр “Ажлын хэсэг хуралдаад “Могул таун” болон дулааны шугамыг нь барьсан компани хоорондын гэрээг нь байгуулууллаа. СӨХ-г оруулж гурвалсан гэрээ байгуулсан. Дулаан хангамжийн төрийн байгууллагын зүгээс нарийн тооцоо судалгаа хийж, дулаан хангамжаа өгнө. Гэхдээ доогуур явсан шугам нь хөлдчихсөн, халуун ус өгөхөөр холбоос гагнаас нь задрахаас эхлээд хүндрэл бий. Ирэх долоо хоногоос эрс хүйтрэх төлөв байгаа учраас бид ямар ч байсан энэ долоо хоногийн сүүл гэхэд хотхоны дулаан хангамжийг шийдвэрлэхээр тооцож байна” хэмээн мэдэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан