Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуяг: Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог ийм ардчиллын төлөө би яваагүй


Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр хоёр цагийн үед зарлан дуудах хуудас авсныхаа дагуу дөрвөн цагийн орчим АТГ-т мэдүүлэг өгөхөөр очсон юм. Энэ үеэр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээ хэлэхдээ, "Өнөөдөр хоёр цагийн үед надад зарлан дуудах хуудас ирлээ, тэгээд би ирж байгаа юм. Юу болчихов гэхээр, Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд хэлчихсэн чинь ер нь нэлээд үйл явдал өрнөх юм шиг байна. Түүнээс гадна эртээд бас нэвтрүүлэг энэ тэрд ороод Монголын нийгэмд болохгүй байгаа юм, түүн дотроо цөөн хүмүүс Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт, Саусгоби сэнд гээд Монголын хамаг баялгийг сорчлоод хөрөнгө мөнгийг завшаад байна гээд хэлчихсэн чинь манай энэ Элбэгдорж, тэдний бүлэглэл амь тавьж байгаа бололтой юм. Цөөхөн хоногийн дотор гурав, дөрвөн эмэгтэй хүнийг шоронд хийлээ. Тэгээд намайг ир гэлээ. Ингээд би ирж байгаа юм. Ер нь бол манай Ерөнхийлөгчийн бий болгочихсон хууль хяналтын байгууллагын дотор нэг хонгил байдаг гэж би дөрөвдүгээр сард хэлсэн байгаа. Тэр хонгил руугаа шахаж оруулах гэж их олон жил оролдож байгаа л даа. Намайг Ерөнхий сайд байхаас эхлээд хэрэг төвөг худал үнэн юм үүсгээд эхэлсэн. Тэгээд манай ойр хавийн хүмүүсийг барьж хийгээд. Одоо тэгээд тэдэнтэй холбогдуулж бас л зохиомол хэрэг рүүгээ оруулж байгаа байх. Энэнд нэг их айж ичээд байх юм байхгүй ээ. Ер нь энэ үнэн хэзээд ялна аа гэж бодож байгаа. Би хоёр юманд их харамсаж байгаа. Намайг эртхэн шиг дуудаж авчраад асуучихгүй заавал ойр хавийнхан Гансүх, Мөнгөнтуяагаас эхлээд олон хүнийг шорон гянданд тарчилгаж хамгийн сүүлд нь төрсөн дүү хамаатнуудыг хүртэл шоронд оруулж тарчлаадаг явдлыг болих хэрэгтэй. Намайг тэр шорондоо хийчихээд тэр хүмүүсийг гаргах цаг нь болчихсон байх гэж бодоод ирж байгаа юм. Жаахан давчуу зарлан өглөө. Аягүй бол Алтанхуяг нь ирэхгүй гэж шалтаглах юм байсан байлгүй. Төгсгөлд нь хэлэхэд Элбэгдорж бид нар 90 оноос эхлээд ардчиллын төлөө явсан. Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой. Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог ийм ардчиллын төлөө би яваагүй ээ. Ийм хоёрхон сонголттой ардчилал Монголд байж болохгүй шүү монголчууд минь ээ. Ер нь бол Элбэгдоржийн үгэнд ч ормооргүй байна, улс эх орныхоо төлөө зүтгэмээр байна. Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөхгүй тэмцэлдэнэ." гэсэн юм.







0 Сэтгэгдэл
Ямар ч хунийг прокурорын шийдвэргуйгээр “сэжигтэн” гэж тооцох, ундэслэл муутай зуйлээр “мэдуулэг авна” гээд зарлан дуудах хуудас хургуулж, уунийгээ ХМХ-ээр зарлаж, олон нийтийн дотор, тухайн мэдуулэг авах гэж байгаа хунийгээ “сэжигтэн” болохоор алхам хийж байгаа нь хууль бус уйлдэл шуу. Одоо АТГ-т маань ямар мэдлэг боловсролтой, ямар хумуус, юу хийгээд байгаа юм бэ ээ. Н.Алтанхуяг гэдэг хун чинь, Монгол Улсын Еронхий сайд, эрх баригч том намын дарга байсан, ирээдуйд Монгол Улсын Еронхийлогч ч болчих магадлалтай, олны хундэтгэл хулээсэн, улс торч хун байхад та нар чинь улс торийн захиалгаар ЮУ Л ХИЙГЭЭД БАЙНА ДАА. Уг нь Хууль хучний байгууллагад ажиллаж байгаа Торийн албан хаагчид нь ЗОВХОН ХУУЛИЙН ХУРЭЭНД Л АЖИЛ УУРЭГ ЭЭ ГУЙЦЭТГЭХ ЕСТОЙ болохоос биш, ДАРГА НАРЫН ДААЛГАВРААР, ХУУЛЬ ЗАВХРУУЛАГЧ БОЛЖ БОЛОХГУЙ ШУУ ДЭЭ. Та бухэн НЭГ Л БУРУУ АЛХАМ ХИЙВЭЛ МОНГОЛЧУУД БОСОХОД БЭЛЭН БАЙГАА ШУУ ДЭЭ.
Хамгийн их уншсан