Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Дэлхийн газрын зурагт “Бурхан Халдун” гэдэг үг огт байхгүй-2
Б.ЦЭДЭВСҮРЭН
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун болгохоор зөвшөөрч УИХ-ын хуралдаанаар энэ талаар хэлэлцэх гэж буй. Гэтэл энэ асуудал иргэд төдийгүй эрдэмтдийн дунд хүртэл төөрөгдөл үүсгээд буй. Энэ талаар манай сонины мягмар гарагийн дугаарт /№179 /2526// “Дэлхийн газрын зурагт “Бурхан Халдун” гэдэг үг огт байхгүй” гарчигтай нийтлэл хэвлэгдсэн билээ. Уг нийтлэлд Монгол Улсын байр зүйн албан ёсны зурагт Бурхан Халдун гэх нэр байхгүй. Монголын нууц товчоонд дурдагдсан, одоогийн Үндэсний бахархалт хайрхан болох Бурхан Халдун уул бол байр зүйн албан ёсны зурагт Хэнтий Хан нэрээр бүртгэгдсэн 2362 тоот өндөрлөг юм гэдгийг бичсэн. Тэгвэл энэ асуудлын ээлжит сурвалжлагаа хүргэж байна.
“Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино, гэргий ГуаМаралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ...” хэмээн Монголын нууц товчоо зохиол эхэлдэг. Энэ мэт 27 удаа дурдагдсан уулыг XIII зууны үеэс монголчууд үе дамжин тахиж, тайж ирсэн ч Манжийн дарлалд орсон цагаас хойш Чингис хааны тухай түүх баримт арчигдаж, Бурхан Халдун гэх домгийн уул яг аль нь болохыг саяхан л мэдсэн бол өдгөө Үндэсний Бахархалт хайрхан бол бүр ЮНЕСКО-гийн харьяа Дэлхийн өвд бүртгэгдээд буй. Тиймээс газрын зурагт албан ёсоор “Бурхан Халдун” гэх нэрийг оруулах цаг нь болсон хэмээн үзэж тогтоолын төсөл хэлэлцүүлээд явж буй нь энэ аж.
Ямартай ч, хамгийн эхлээд сүүлийн үед “хит” болоод буй оноосон нэр өөрчлөх асуудлыг хуульд хэрхэн заадаг талаар судалсан юм. Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Хилийн цэс, газар усны нэрийг УИХ, газрын сангийн зургийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус батална, 8.5-д газар усны албан ёсны нэрийг зөвхөн УИХ өөрчилнө, 8.6-д албан ёсны баримт бичиг болон арга хэмжээнд газар усны давхар нэр хэрэглэх, газар усны албан ёсны нэрийг монгол хэлнээс бусад хэлээр орчуулах, бусад хэлний дуудлагаар галиглан бичихийг тус тус хориглоно хэмээн заасан байдаг аж. Нэгэнт л уг асуудал УИХ-аар хэлэлцэх дээрээ тулаад буй учир өөр нэг Бурхан Халдун байхгүй гэдэг нь ойлгомжтой болж байна. Тиймээс чухам газрын зурагт Бурхан Халдун гэх нэрийг оруулах нь ямар ач холбогдолтой болсон талаар сурвалжиллаа.
Бурхантай ойртуулдаг Бурхан Халдун
Бурхан Халдун уулыг орчин цагт тахиж шүтдэг болсноор өнгөрсөн онд дөнгөж тавдахь удаагаа л тахилгын зан үйлийг хийсэн байдаг. Ардчилсан, тусгаар тогтносон замаар 20 гаруй жил замнаж яваа монголчууд өнө эртний төрийн их ёс уламжлалаа сэргээх зуур олон мэдэхгүйтэй тулгарч байгаа. Түүний нэг бол “Монголын нууц товчоо” номонд олонтаа нэр дурдагдсан Бурхан Халдун уул юм. Нэгэн цагт дэлхийн бодлогыг тодорхойлж байсан Их Монгол гүрний хувь тавилан, учир ерөөлийн уг гарвалыг хөөж үзэхүй дор “цатгалан могой” шургах завсаргүй бэрх хөвч Бурхан Халдун уулнаа тулаад сураг алдардаг. Дэлхийн энд тэнд Чингис хааны ташуураа гээсэн, морио усалсан, цэргээ үлдээсэн газрууд нь хүртэл домог түүх болон арвижиж улмаар орд харш хүртэл баригдсан нь бий. Тэгсэн атал их хааныг оршуулж онголсон хийгээд, “Өглөө бүр мялааж, үеийн үед үргэлж шүтэж, Ургийн ургаар ухварлан тахих” зарлиг захиастай Бурхан Халдун уул хаана байдгийг саяхан болтол бид мэддэггүй байв. Булавч бултайна гэгчээр Бурхан Халдун хайрханыг ардчиллын салхи сэвэлзсэн он жилүүдэд эрэн сурвалжилж, Хэнтий хан уулын оргил болгоныг нэгнээсээ асууж сурч байсан гэдэг. 1980-аад оныг хүртэл устгагдсан их түүхээ сэргээхийн тулд өнгөрсөн цагаас эхлэн ам дамжиж ирсэн бүдэг яриа, домог, азаар ганц хувь үлдсэн “Монголын нууц товчоо” номонд тулгуурлан Чингисийн тухай орчин цагийн ойлголт бий болж бүр Бурхан Халдун уулаа хүртэл тахиж тайх ёслолыг хэзээ язаанаас эхэлж хийдэг байсан мэт л үйлдэж байна.
Бурхан Халдун нь нутаг дэвсгэрийн харьяаллаар бол одоогийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хойд хэсэгт багтах боловч тэнд хэзээ ч хүн мал нутаглаж байгаагүй зэрлэг онгон тайга юм. Өвөл нь цасаар боож, зун нь намаг, шумуул амьд бодгалийг алхам ойртуулахгүй. Тийш очиж болох ганцхан зам бий. Тэр зам нь Төв аймгийн Мөн-гөнморьт сумаас дээш өгссөн Босго тэнгэрийн даваа бөлгөө. Энэ хавийн газар усны нэрийг өнө эртнээс тонгоргон хэлж, эсвэл сольж холин улам будлиантуулсаар ирсэн байдаг. Тухайлбал, Тэнгэрийн босго гэхийг “Босго тэнгэр”, Ар нугыг “Нугаар” гэх мэт. Өвөг дээдсийн мэргэн ухаан нь уу юутай ч нэг тийм сонин нууцлаг асар том орон зай оршдог.
Далайн түвшнээс дээш 2361 метр гэхээр Богд уулын Цэцээ гүнээс хамаагүй өндөр хайрхан болоод байгаа юм. Энэ уулын өврөөс Хэрлэн мөрөн эх авдаг бол араас тун ойрхон газар Онон мөрөн мянган булаг цуглуулсаар бүтэж бүрэлдэнэ. Тэртээх баруун суганаас урсах уулын бяцхан горхинуудын аль нэг нь Туул голын эх ундарга. Дэлхийн усны томоохон хагалбар болох гурван голын эхэн дэх Хэнтийн нурууны оргил хайрханы нэг Бурхан Халдун гэж ийм уул байдаг. Их хөвчид унасан цас долоон сар хүртэл хайлж барагдахгүй ба хамгийн түрүүнд намрын салхи сэвэлзэж хямрага тавиад эхэлдэг. Тийм болохоор Бурхан Халдун нь Алтайн нуруу лугаа мөнх цастай мэт холоос харагддаг байна.
Бурхан Халдун уулыг тахих ёслол нь бусад төрийн тахилгатай уулсаас өөр бөгөөд хязгаарлагдмал хүрээнд явагдах жаягтай. Мөнх хөх тэнгэрээс бусдыг эрхшээлдээ оруулж байсан их хүний сүлд хийморь, онго шүтээн нь овоо болгон дээр гүйж гараад байдаг болгонд тохирохоосоо тохирохгүй нь олон гэлцэнэ. Та бусармаг явдал үйлддэг бол Чингис хааны удам байлаа ч овоонд бараалхах хүндэднэ. Эмс хийгээд харь элгийн хүн хэчнээн сайн санаагаар зорьж очлоо ч хатуурхана. Зөвхөн Монголын төрийг төлөөлөх этгээд, бүх цэргийн жанжид, бусад хишигтэн ард иргэд эрэмбэ дэс дараагаар дээд, дунд, бэлийн овоонд бараалхаж хүндэтгэл үзүүлбэл зохилтой гэх. Тийм ч учраас олон түмнийг овоон дээр гаргахгүй байх үүднээс бэлд нь шинээр овоо босгосон юм. Бурхан Халдун уулын тэгшивтэр орой дээр их хэмжээний чулуу асгаж бунхан барьсан мэт эргэлзээтэй тогтоц бий. Чухам түүн дор их хааны бунхан шарил байж болзошгүй магадлал улам үнэмшилтэй болоод байгаа юм. Хэрэв тийм бол хааныхаа бунхан дээгүүр гишгэчиж дээр нь алхах монгол хүн байх ёсгүй гэж үзсэн учраас л тэр. Энэ нь ч үр дүнтэй ажил болсон аж. Улс төр, бизнесийнхэн их овоо өөд уралдан цоройцгоож, хадаг яндар болцгоодог байсан бол одоо бэлээс дээш авирахаа больжээ.
Газрын зураг дээр нэр байх, байхгүйн ялгаа
Монгол улс ардчилсан нийгэмтэй болсноор бидэнд үгээр хэлэхийн аргагүй олон зүйл ирсэн. Үүний нэг нь мэдээж түүх соёлоо хэн нэгэнд захирагдахгүй судалж, илрүүлэх байх. Гэтэл үүнтэй зэрэгцээд Чингис хааны нэр дэлхий даяар дахин түгж эхлэхээр түүнийг онголсон газрыг олж, алт эрдэнэс юу байдаг бүгдийг нь хамах атгаг хүсэлтэй харийн дээрэмчид Монгол руу өлөн чоно шиг гэтэх нь ихэссэн юм. Гэхдээ 1960-аад онд хийгдсэн Монголын байр зүйн зурагт Бурхан Халдун гэх нэр тэмдэглэгдээгүй нь тэдгээр өлөн чононуудыг төөрөгдүүлсээр ирж. 1992 оноос хойш Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар байгуулагдаж энэ асуудал багахан намжсан аж. Хэдийгээр “Бурхан халдун” ууланд ашгийн төлөө судалгаа шинжилгээ хийхийг хуулиар хориглосон байдаг ч өнгөрсөн жил л гэхэд Францын долоон иргэн хулгайгаар Бурхан Халдунд судалгаа хийж. Тэднийг барьж, хөөж явуулсан ч дахин ийм хэрэг гарлаа гэхэд хуулиар шийдэх боломжгүй гэнэ. Учир нь гадаадын иргэд бид Монгол Улсын хуульд заасан Бурхан Халдун ууланд бус Монгол Улсын газрын зурагт байгаа Хэнтий Хан ууланд судалгаа хийсэн хэмээн заргалдвал бид заргаа авч чадахгүйд хүрнэ хэмээн Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад учирласан юм. Тиймээс нэгэнт Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлчихсэн учраас одоо Бурхан Халдун гэж нэрлэх цаг нь болсон хэмээн тэрээр ярьсан юм.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо хэрхэн ажилладаг вэ
Хэнтий Хан уулын нэрийг газрын зурагт Бурхан Халдун хэмээн тэмдэглэх болсон нь Дэлхийн өвийн жагсаалтад Бурхан Халдун нэрээр бүртгэгдсэнтэй холбоотой. Гэхдээ үүнийг холбож ойлгохын тулд эхлээд Дэлхийн өвийн сан хэрхэн ажилладаг талаар дурдах нь зүйтэй юм.
Манай улс “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр анх 2012-2013 онд материалаа боловсруулан бэлтгэж 2013 оны есдүгээр сард Дэлхийн өвийн төвд хүргүүлж зөвлөгөө аваад 2014 оны нэгдүгээр сард дахин боловсруулан зохих журмын дагуу хандсан байна. Дэлхийн өвийн сангаас уг материалыг хянаж үзээд Дэлхийн соёлын өвийн шалгуурыг хангаж байгаа эсэхийг нягтлаад дөрвөн ч шалгуурт нийцсэнийг тогтоожээ.
Үүний дараа Дэлхийн өвийн төвийн Байгаль хамгаалах олон улсын холбоо, Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөлөөс нэг эксперт томилогдон ирж Дэлхийн өвийн жагсаалтад орох газрыг судалжээ. Ийнхүү материал боловсруулах үеэр нэгэн үл ойлголцол гарсан нь өнөөх нэр дэвшүүлсэн уул нь газрын зурагтаа албан ёсоор Бурхан Халдун гэж тэмдэглэгдээгүй төдийгүй эрдэмтэд Бурхан Халдун уулыг хэд хэдэн янзаар тайлбарладаг, Бурхан Халдун уулын байршил нь шинжлэх ухааны үндэслэлээр тогтоогдоогүй, нэр дэвшүүлж буй уул нь жинхэнэ Бурхан Халдун эсэх нь эргэлзээтэй гэх асуудал үүссэн байна. Энэхүү үл ойлголцолд манай судлаачид мэддэг чаддаг бүхнээ ашиглан тайлбар хийж, баталсаар газрын зурагт 2362 тоот өндөрт орших Хэнтий Хан уул бол Бурхан Халдун юм гэдгийг баталжээ. Үүнээс үүдэн нэг ойлголцолд хүрсэн нь дээр гэсэн шийдэлд хүрч.
Мөн ЮНЕСКО-гийн дэргэдэх Дэлхийн Соёлын өвийн төвд бүртгэгдсэн газар нутаг нь зөвхөн монголчуудын төдийгүй, дэлхийн хамгаалалтад орж байгаа учраас энд гадаадын бүү хэл, монгол иргэд зохисгүй үйл хийж, байгалийн онгон дагшин байдлыг алдагдуулах үйл ажиллагаа эрхэлж болохгүй болсон тул одоо эзэн Чингисийн төрсөн өлгий Бурхан Халдун бол энэ юм гэдгийг зарлах цаг ирсэн байна.
Үүнээс гадна Бурхан Халдун хайрханыг Дэлхийн хүн ба Шим мандлын нөөц газарт бүртгүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буй гэнэ. Энэхүү ажлын үеэр ч мөн түрүүчийн гарсан үл ойлголцол гарч болзошгүй тул газрын зураг дээр Бурхан Халдун гэх нэрийг оруулах нь зүйн хэрэг болоод байгаа аж.
Монгол Улс Дэлхийн өвийн Конвенцид 1990 онд нэгдэн орсон байдаг. Өдгөө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад дөрвөн өвийг бүртгүүлээд байна. “Увс нуурын ай сав газар”-ыг байгалийн өвөөр 2003 онд ОХУ-тай хамтран, 2004 онд “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ыг соёлын өвөөр, 2011 онд “Монгол Алтайн хадны зургийн цогцолборт газар”-ыг соёлын өвөөр Дэлхийн өвийн жагсаалтад тус тус бүртгүүлсэн юм. Гэтэл хоёр жилийн өмнө Бурхан Халдун уулыг соёлыг өвөөр бүртгүүлсэн. Бурхан Халдун уул нь эртний түүх зан заншилтай холбоотой төдийгүй монголчуудын тахиж, тайх ёслолын өлгий болсон газар учир соёлын өв хэмээн үзсэн хэрэг биз ээ.
“Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэдэг нь нийтдээ 415012 га газрыг хамарч буй. Богд уулаас даруй арав дахин том газар нутаг гэсэн үг. Энэ газар нутагт хэдэн зуун дамжин ирсэн соёлын өвөөс гадна монголчуудын 2/3 хувь нь ундаалж буй Хэрлэн, Онон, Туул гол эх байдгаас гадна түүх дурсгалын газрууд багтаж буй юм байна. Тун удахгүй Дэлхийн өвийн хамгаалалтын захиргааг байгуулж Дэлхийн өвийн газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх аж.
Б.Хашмаргад: Хэнтий Хан уулыг нүүлгээд оронд нь Бурхан Халдун уулыг тавих гээд байгаа юм биш
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргадтай уулзлаа.
“УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалт мэдээлэлийн сайтуудаар гарснаар иргэд Хан Хэнтийн нурууны нэрийг өөрчлөх гэж байна. Дараа нь аль нурууныхаа нэрийг өөрчлөх юм гэх зэргээр бухимдаж байна. Нэг талаараа үүнийг өмнө нь иргэдэд үнэн зөвөөр таниулах ажиллагаа явуулаагүй нь бидний буруу болж байна. Гэхдээ энэ нь тийм ч эмзэглээд байхаар асуудал биш. Монгол Улсын байр зүйн зураг дээрх 2362 тоот өндөрлөг бол Бурхан Халдун юмаа гэдгийг л тогтоох гээд байгаа юм. Эрдэмтэд ч тэр дараа нь судалгаа шинжилгээний бүх бүтээл өөрчлөгдөнө гэх зэргээр өөрсдийн саналаа илэрхийлж байна. Зарим эрдэмтэн газрын зураг дээр Бурхан Халдун гэх нэр байхгүйг ч анзаараагүй өөрсдийн саналаа хэлж байгаа харагдсан. Хэнтий Хан гэх уулыг нүүлгээд оронд нь Бурхан Халдун гэх уул тавих гээд байгаа юм биш шүү дээ. Хэнтий Хан уул байдгаараа л байна. Тэр уулын 2362 тоот өндөрлөг нь л Бурхан Халдун хайрхан юм гэж тогтоох гээд байгаа хэрэг. Дэлхийн өвийн санд нэгэнт бүртгэгдсэн учраас Монгол Улсын Засгийн газар ч тэнд уул уурхайн лиценз гаргаж болохгүй болж байна гэж ойлгох хэрэгтэй. Монголчууд хуучин шигээ бөөнөөрөө очоод агаар орчныг нь ч бохирдуулж болохгүй болж байна. Хэрэв тэгвэл хариуцлага хүлээнэ. Энэ нь нэг ёсондоо дэлхийн өв болчихсон. Харин одоо Дэлхийн өвийн сангийн менежмэнтийг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Дэлхийн өвийн санд тухайн улс орон манай газар нутгийн энэ хэсгийн хамгаалаад өгөөч ээ, оронд нь бид хариуцлагаа хүлээж чадна гэсний үндсэн дээр л ханддаг. Тиймээс бид хариуцлагаа хүлээх хэрэгтэй болоод байна” хэмээн хэлсэн юм.
-Бурхан Халдун уул энд байна гэж зарлах цаг нь ирсэн-

0 Сэтгэгдэл