Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Хотын дарга автобусыг кондуктортой болгоно гэнэ
Аль хэдийнэ сая хол давсан хүн амтай болсон нийслэлийн хувьд нийтийн тээвэр гэдэг хамгийн том асуудал. Ямартай ч энэ салбарт нэг ахиц гарч, кондуктор “мөнгөө өг” хэмээн хэл ам хийдэг байсан үе өнгөрч, нэгэн дэвшилтэт технологи орж ирсэн нь нийтийн тээврийн смарт карт байсан юм. Тухайн үед смарт картыг “дэлхий дахинтай хөл нийлүүлэн гадаадын хөгжилтэй улсууд шиг болох нь” хэмээн нааштай хүлээж авах нэгэн байхад нөгөө хэсэг нь “төсвийн мөнгийг хэрэггүй зүйл зарлаа. Тэгээд ч манайх шиг бүдүүлэг хууль журмаа баримталдаггүй хүмүүст хэрэггүй” гэх нь ч таарч байсан. Гэсэн ч шинэ технологийг нийтийн тээврийн автобуснуудад суурилуулж иргэд ч хэрэглэж сурсан. Энэ нь эдийн засгийн хувьд үр ашигтай байгаа тухай төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс ч хэлж л байсан.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Монголын үндэсний телевизийн “Цаг үе үзэл бодол” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Нийслэлд нийтийн тээвэрт мөнгө төлж явдаг хүн гэж бараг байхгүй боллоо. Автобусанд ороод карт уншуулдаг. Хотын зүгээс 57 тэрбум төгрөгийн нийтийн тээврийн компаниудад автобусны үйлчилгээнд өгч байна. Энэ үйлдэл өөрөө буруу. Үүнийг өөрчлөх ёстой” гэв.
Угтаа бол 1990 оноос хойш нийтийн тээврийнхэн зах зээлийнхээ хуулийн дагуу өөрөө өөрийгөө санхүүжүүлэхийн тулд автобусанд тасалбар тасалж, кондуктор мөнгө хураах зарчмаар ажиллаж байлаа. Дээрх төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн салбарын орлогыг нэг газарт төвлөрүүлж, үйл ажиллагааны зардлыг нь санхүүжүүлдэг системд орж, нийтийн тээврийн компани орлогоос ямар ч хамааралгүй, зөвхөн иргэддээ үйлчилгээгээ чанартай, соёлтой үзүүлдэг болсон. 2015 оны аравдугаар сард Нийслэлийн Иргэдийн хурал хуралдаж, компаниудын цагийн зардлыг 32 мянга 933 төгрөг гэж баталсан. Үүнд, шатахуун, жолоочийн цалин гэх зэрэг зардал бүгд орсон дүн аж. 2016 оны долдугаар сараас он дуустал зардлын санхүүжилт, санхүүжүүлэх журмыг нь бас баталсан байна. Зардлын санхүүжилт нь 43 тэрбум гэж баталжээ. Ийнхүү төрөөс үйл ажиллагааны зардлыг нь даана гэсэн нь энэ аж. Нийтийн тээврийн салбар бол ямар ч нөхцөлд төрөөс татаас авдаг гэдэг. Дэлхий нийтээрээ л ийм жишигтэй. Гэвч ингэлээ гээд автобус компаниудыг хариуцлагагүй ажилла гэсэн үг биш.
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад МТ-150 маркийн байршил тогтоогч GPS төхөөрөмж суурилуулан эргэлтийг нь хянадаг. Уг төхөөрөмж нь замын хажууд тавьсан хянагч аппаратаар дамжин, нийслэлийн Тээврийн газарт байх төв серверт нь аль компанийн хэд гэсэн дугаартай автобус хаана явж байгаа талаар мэдээллээ дамжуулдаг. Гэсэн ч зарим автобус компанийнхан явдаггүй автобуснаасаа уг төхөөрөмжийг нь салгаж аваад хувийнхаа суудлын автомашинд ачиж, үйлчилгээнд явж буй автобус шиг бүртгүүлэн, нөхөн олговор авч явдал ч гарсан нь үнэн.Тиймээс автобус компаниудад ногдуулах хариуцлагыг өндөржүүлэх нь иргэд дөнгөж дадаж байгаа технологийн дэвшлээсээ ухарснаас амар ч байж мэдэх.
Смарт карт нэвтрүүлснээр үнэхээр эдийн засгийн хохирол амссан уу гэдгийг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн Тээврийн хэрэгслийн ахлах менежер Ц.Түвшинжаргалаас тодруулахад “Нийтийн тээвэрт ухаалаг карт нэвтрүүлснээр орлого өссөн. Харин жолооч нар болон бусад этгээд бэлэн мөнгө хулгайлах асуудал гарч байгаа юм. Үүнийг холбогдох албаны хүмүүстэй ярилцан хэрхэн зохицуулах талаар зөвлөж байна” гэв. Азийн Хөгжлийн банкны судалгаагаар нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн 33 хувь нь туулайчилдаг байна.
Нөгөөтэйгүүр Нийслэлийн Тээврийн газрын мэдээллээр 117 мянган ахмад настан, 113 мянган оюутан, 4000 гаруй цагдааг үнэ төлбөргүй тээвэрлэсний нөхөн олговорт сард 5.3 тэрбум, жилд 63.1 тэрбум төгрөг автобус компаниудад шилжүүлдэг. Нийслэлчүүдэд 21 компанийн 1000 гаруй автобус өдөр бүр үйлчилдэг. Иймээс смарт системд шилжүүлсэн нь автобус компаниудад хэрхэн нөлөөлж байгааг тодруулахад,

“Морьбарьдаг” ХХК: Смарт картыг нэвтрүүлснээр автобус компаниуд кондуктор явуулаад олдог байсан орлогоосоо буурсан. Нэг цагийн зардлыг 32 мянга 933 төгрөг гэж тооцдог. Жолооч, шатахуун гээд дээр нь хянагч ажиллуулдаг. Манайхаас 13 хянагч өдөр бүр зорчигч нар мөнгөө төлж байгаа эсэхийг хянадаг. Орлого буурсан, гэхдээ ашиггүй байгаа гэж хэлж болохгүй.
Трансбус ХХК: Явсан шугамныхаа орлогыг бид авдаггүй. Тэгэхээр компаниуд орлого гэхээсээ илүү иргэддээ аюулгүй чанартай үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарах болсон. Гол нь цаг хожимдох, рейсээ гүйцээхгүй бол үйл ажиллагааны зардлаас танадаг. Үйл ажиллагааны зардлын 32 мянга 933 төгрөгт бүх зүйлийг багтааж байгаа болохоор бидэнд хохиролтой байгаа.
Ямартай ч хотын мэр нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа хүн бүр мөнгөө төлөх ёстой. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон цагдаа, оюутанд нийслэлээс автобусаар зорчих мөнгийг нь өгнө. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэдгийг хэлж байна билээ. Тэгэхээр автобус компаниудын хотын даргын аясыг дагаж, дараагийн өөрчлөлтөө хийхэд бэлтгэж, хэдэн кондуктороо эрж сурах ч шаардлага гарч болзошгүй л бололтой.

0 Сэтгэгдэл
уншигч
одоогийн байдлаар хүмүүс урд хаалгаараа ороод карт уншуулаад мөнгөө өгөх нь өгөөд хэвшчихсэн байгаа харагддаг. ахиж муухай ааштай бүдүүлэг эмэгтэйчүүдийг кондуктор болгох хэрэггүй байхаа
2016.11.28