Энэ сарын 26 буюу ирэх бямба гарагт тохиож буй Улс тунхагласны баярын өдрийг энэ баасан гарагт шилжүүлэх эсэхийг өнөөдөр болох Засгийн газрын худалдаанаар шийдвэрлэхээр болжээ. УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны нэгдсэн хуралдаанаар, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг Улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж байхаар хуульчилсан. Улс тунхагласан өдрийг “нийтээр тэмдэглэх баяр” болгосноор энэ өдөр нийтээрээ амарч, баяр болгон тэмдэглэж байхаар болсон юм. Энэ жилийн хувьд Улс тунхагласны баярын өдөр бямба гарагт тохиож байгаа учир өмнөх өдөр буюу ирэх баасан гарагт шилжүүлэн, бүх нийтээр амраах эсэх асуудал яригдаж байна.
Эл асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэнэ. Хэрэв Засгийн газраас шилжүүлэх шийдвэр гаргавал энэ баасан гарагт бүх нийтээр амарч, Улс тунхагласны баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх юм.