Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их хэмжээний мөнгөн ус худалдахыг завджээ

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Баянгол дүүргийн II хороо, Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтсийн хашаанд байрлуулсан “Ренж Ровер” загварын автомашинаас их хэмжээний мөнгөн ус илрүүллээ гэх иргэн О өчигдөр 00:37 цагт Онцгой байдлын ерөнхий газрын жижүүрт дуудлага өгчээ. Эл дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хэргийн газар ажиллаж 64.4 кг жинтэй хоёр төмөр бортогон савтай мөнгөн ус зарж борлуулж байсныг Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтсийн мөрдөн байцаагч, ахмад А-гаар ахлуулсан бүрэлдэхүүн илрүүлж, сатуулан шалгаж байна. Одоогоор мөнгөн усыг битүүмжлэн, аюулгүй нөхцөлд шилжүүлээд байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан