Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Уртнасан: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт дэгдэлтийн буюу улаан түвшинд хүрсэн Ц.Наранзул: Нийт хүн амын 69.2 хувьд нь томуу, томуу төст вирусийн тархалт байна ЭНЭҮТ: Хоногт 700-800 хүүхдэд тусламж үзүүлж байна Төрийн албан хаагчдын цалин зургаан хувиар нэмэгдэнэ Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээнэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлж, шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай ГОЛОМТ БАНК 1-Р САРЫН 2-НД АЖИЛТНУУДДАА ЦАЛИНТАЙ АМРАЛТ ОЛГОНО E-Mongolia-гийн зарим үйлчилгээг 2024 он дуустал түр хязгаарлажээ Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж эхэллээ
Хөрсний дулаан ашиглан Монголд нарийн ногоо тарих боломжтой


Б.МЯГМАРЖАВ

Манай оронд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өвлийн улиралд газар тариалангийн ажил  зогсонги байдалд ордог гэхэд хилсдэхгүй. Учир нь, цөөн тооны хэдэн газар л хүлэмжийн аж ахуй эрхэлдэг. Хэдийгээр хүлэмжийн аж ахуй эрхлэн нарийн ногоо тарих боломжтой ч хүлэмж барих, арчлах, халаах гээд урсгал зардал ихтэй, өртөг өндөртэй тул тэр бүр хүлэмжийн аж ахуй эрхлэх нь ховор. Харин манай улсад анх удаа газрын хөрсний дулаан ашиглан хүлэмжинд хүнсний ногоо тариалсан байна. Бидний нэрлэж заншсанаар 61-ийн гармын шилэн хүлэмжийг хүн бүр андахгүй. Тэгвэл уг шилэн хүлэмжийг одоогоос гурван жилийн өмнө Япон улсын Жайка, Өвсний үндэс хөтөлбөр болон Сорачи эко орчин түгээн дэлгэрүүлэх нийгэмлэг ХХААХҮЯ,  Монголын энергийн хүч холбоо хамтран хэрэгжүүлжээ. Газрын хөрсний дулаан ашиглан таваас зургаан төрлийн нарийн ногоо тарьж, өнөөдөр ургацын баяраа хийлээ. Уг хүлэмж нь гадаа хасах 30 хэм зааж байхад ч дотор нэмэх хэмийн дулаантай байх бөгөөд хамгийн гол нь ямар нэгэн халаагуур, төвийн дулаан хэрэглэлгүй зөвхөн газрын дулааныг ашиглан хүлэмжээ халааж байгаа гэдгээрээ онцлог.

Япон Улсын Хокойда мужийн цаг уур манай орныхтой ижил төстэй, өвөлдөө 20 хэм гарч хүйтэрдэг гэнэ. Иймээс тус нутагт эрхэлдэг хүлэмжийн аж ахуйг ийнхүү манай оронд нутагшуулсан нь амжилттай болжээ. Өчигдөр тус төслийн хэрэгжих хугацаа дуусч хаалтаа хийсэн юм. Энэ үеэр Сорачи эко орчин түгээн дэлгэрүүлэх нийгэмлэгийн тэргүүн Эгараши “Бага эрчим хүчээр навчит ногоо тариалах хугацааг нь уртасгах төсөл маань амжилттай хэрэгжиж өнөөдөр ургацын баяраа хийлээ. Уг төслийн хүрээнд газрын дулаан ашиглан хүлэмж барих, түүнд нарийн ногоо ургуулах болон энд ажиллах боловсон хүчнээ бэлтгэлээ. Мөн энэ хугацаанд туршлага солилцохоор олон хүн Японд очсон. Төсөлд Эрчим хүчний яам, ХХААХҮЯ, нийслэлийн Хөдөө аж ахуйн газар хамтран гурван жил ажилласны эцэст бид ийнхүү баяраа тэмдэглэж байна. Энд олон хүний хүч хөдөлмөр шингэсэн гэдгийг хэлэх нь зүйтэй.  Хэдийгээр энэ төсөл одоо дуусч байгаа ч цаашид хоёр орон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах болно гэдгийг хэлэхэд таатай байна” гэж байлаа. 

Японд харьцангуй дулаан учир газраас доош гурван метрийн гүнд хоолой суурилуулж газрын дулааныг дээш хүлэмжиндээ хүргэдэг бол манай орны хувьд арай хүйтэн учир газрын гүнд таван метрт хоолой байрлуулж, дулаан агаарыг сэлгэдэг байна. Одоогоор уг хүлэмжинд бууцай тарьж 45 хоногт нэг ургац хураан авдаг гэнэ. Япон Улсад ашигладаг энэхүү технологийг Улаанбаатарт нутагшуулж, нийслэлчүүдийн нарийн ногооны хэрэгцээг дотоодоос хангадаг болгохоор туршиж эхэлсэн нь ийн үр дүнгээ өгчээ. Энэ тухай Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн Газар тариалангийн хэлтсийн дарга Ц.Төмөртулга  “Нийслэлчүүд 12 га-д өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг.

Зуны цагт 18 га-д тариалалт хийдэг. Энэ нь нийслэлийн хүн амын хүнсний ногооны долоон хувийг хангадаг. Нийслэлээс цаашид Засаг даргын мөрийн хөтөлбөрт өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавьсан. Тиймээс нийслэлийн зүгээс хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг шат дараалсан сур­галтад хамруулж тэд­нийг дэмжих ажлын байр нэмэг­дүүлэх бодлого баримтлан ажиллах болно” хэмээв.

Хөрсний дулаан ашиглан нарийн ногоо тариалах нь бусад нам даралтын зуух, цахилгаан халаагуур, төвийн сүлжээний дулаан ашигладаг хүлэмжээс 20-30 дахин бага зардал гаргадаг гэнэ.

Цаашид уг технологийг хөдөө аж ахуйн салбараас гадна малын байр, орон сууцыг ч халаах боломжтой аж. Төслийн туршилтын ажил өнөөдөр дуусч цаашид Сэргээгдэх эрчим хүчний газарт харьяалуулж өгч байгаа юм.


А.Буянбаатар: Нарийн ногоог 45 хоногт тарьж, хураан авч байна

Хөрсний дулаан ашиглан хүлэмжинд нарийн ногоо тарих нь ямар үр ашигтай байгаа талаар ХААИС-ийн багш доктор дэд профессор А.Буянбаатараас тодрууллаа.

-Хөрсний дулаан ашигл­ан хүлэмжинд нарийн ногоо тарих технологийн гол онцлог юу вэ?
-Өвлийн улиралд дулаан байлгаж, зун хөргөх систем болно гэсэн үг. Ингээд өвөл зунгүй ашигладаг хү­лэмж байгаа юм. Ямар ч ногоо тариалж болно. Арванхоёрдугаар сараас хоёр сарын хооронд манай оронд хүлэмжийн аж ахуй эрхлэхэд тохиромжгүй байдаг. Гэрлийн тусгал ч бага. Иймээс энэ үеэр хөрсөө амраадаг. Бусад хүлэмжийн аж ахуй эрхлэгчид ч энэ маягаар ажилладаг. Ургалтын хугацааг уртасгаж хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой.  Мөн  ямар нэгэн химийн бордоо ашиглаагүй. Үрээ Дарханы Хөдөө аж ахуйн газар болон Японоос авч ирсэн.

-Ямар нэгэн технологи туршихад өгөөж нь чухал. Энэ технологиор нарийн ногоо тариалахад ургацын баланс хэр гарч байна вэ?
-Энэ технологиор нарийн но­гоог 45-50 хоногийн до­тор тарьж хураан авч байна. Хүлэмж нийтдээ 240 ам.метр талбайтай. Зун хоёр ам.метр талбайгаас 3.5 килограмм ногоо хураан авдаг. Харин өвлийн улиралд арай бага ки­лограмм ногоо хураан ав­даг. Хамгийн гол нь на­рийн ногоо тариалж байгаа гэдгээрээ онцлог. Бидний хийж байгаа судалгаа буу­цай, эрүүл мэндэд ч ач холбогдолтой ургамал. Цус багадалттай, жирэмсэн эхчүүд хэрэглэхэд тохиромжтой. Дээр нь тарихад тохиромжтой. Энэ ургамлыг зохистой бордоо­гоор бордож тарих нь ургал­тыг нэмэгдүүлэх хүчин зүйл болно.

-Ямар бордоо хэрэглэж байгаа вэ?
-Бордоо бол ямар ч төрлийн ургамлыг ургуулахад ихээхэн ач холбогдолтой. Микро элементийн, комплекс, азотын бордоог туршиж үзээд гаргасан. Ингэхэд комплекс бордоогоор бордоход үр дүнтэй ургац ахиу гарсан. Микро элементийн бордоогоор бордоход антиоксидант буюу эмт чанар нь сайн гардаг.

-Танай сургуульд тариа­лан эрхлэгчдийг сургах, тэд­нийг дадлага­жуулах талаар ямар ажил хийж байна вэ?
-Манайх төрөл бүрийн сургалт байнга хийдэг. Жилдээ дөрвөн сургалт хийдэг. Мөн  талбайн сургалтыг ч явуулдаг. Дархан Эрдэнэтээс тариаланчид ирж оролцдог байгаа. Манай оронд энэ технологийг хэрэглэхэд тариаланчид суурь мэдлэгтэй болсон гэж харж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан