Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
ХХОАТ-аас нийслэлийн төсвийн орлогын 58 хувийг бүрдүүлнэ

Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн 2017 оны төсвийн төслийг энэ сарын 25-нд НИТХ-д өргөн барих ёстой.
2017 онд нийслэлийн төсөвт 656.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2016 оны батлагдсан төсвөөс 73 тэрбум төгрөгөөр буюу 12.5 хувиар, 2015 оны гүйцэтгэлээс 104.5 тэрбум төгрөг буюу 18.9 хувиар тус тус нэмэгдүүлсэн дүн. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан үзвэл хотын төсөвт 536 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 81.7 хувийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Дүүргүүдийн төсөвт 120.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн 18.3 хувийг бүрдүүлэхээр байна. Нийслэлийн Засаг даргын орлогч нар төсвийн төсөлд иргэдийн саналыг тусгах зорилгоор өчигдөр 9 дүүргийн 200 гаруй иргэнийг урин нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 58 хувийг ХХОАТ-аас бүрдүүлэхээр төсөлд тусгасныг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцууллаа. Төсвөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд дунд хугацаанд татварын орчинг тогтвортой байлгаж, шинэ татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, мэдээллийн технологийг татварын харилцаанд түлхүү ашиглах замаар татвар хураалт, хяналт, эрсдэлийн үнэлгээг бодитой, татвар төлөгчдөд чирэгдэл багатай байх нөхцлийг бүрдүүлэх аж.
2017 оны төсвийн төслийн талаар иргэд дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, гэрэлтүүлэг, камерын хяналтыг сайжруулах, дэд бүтэц, автозамын асуудал зэргийг хөндөн ярьсан. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шийдвэрлэх талаар төсөвт суулгах шаардлагатайг хэлж байлаа. Тухайлбал, БЗД-ийн 5 дугаар хорооны иргэн н.Бямбадорж “Манай хороонд 146 дугаар цэцэрлэг гэж 300 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг байсан. Үүнийг 2013 онд тухайн үеийн хотын даргын захирамжаар нураасан. Одоо газар нь хашаатайгаа бэлэн. Манай хорооны иргэд хүлээгээд л байна” гэлээ. Мөн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэн хороондоо цэцэрлэгтэй бол хүүхдүүд өвлийн хүйтэнд өөр хорооны цэцэрлэг рүү явахгүй, эцэг эхчүүдэд ч хүндрэл багатай болохыг хэлж байв.
Нийслэлийн ирэх 2017 оны төсвийн төсөлтэй холбоотойгоор иргэдийн хэлсэн саналыг хотын удирдлагууд судалж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэхдээ тусгана гэдгийг хэллээ. Ялангуяа иргэдийн голчлон ярьсан сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэсэн юм.
НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Улаанбаатар хотын хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муудаж байна. 2017 оны нийслэлийн төсөв хүндрэлтэй байгаа ч бид боломжит төсвийнхөө хэрэгцээнд тулгуурлаад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг аль болох нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдүүлэх зэргийг төсвийн хүрэлцээнээс гадна төр, хувийн хэвшлийн оролцоог сайжруулах гэсэн олон талт эдийн засгийн боломжид тулгуурлан, аль болох иргэдийн саналыг төсөвтөө тусгахаар төлөвлөж байна” гэв.

0 Сэтгэгдэл