Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол иргэний Орос руу хууль бусаар оруулах гэсэн барааг хураажээ

Орос-Монголын Хиагтын авто боомтоор Монгол Улсын иргэн нэгэн арилжааны чанgртай их хэмжээний бараа гаалийн мэдүүлэгт дурдалгүй хууль бусаар оруулах гэж байсныг оросын гаальчид илрүүлэн саатууллаа гэж Буриадын гаалийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Ачааны машинд нууцаар ачсан энэ бараанд малгай, цамц, майк, өмд, ороолт 2,9 мянга, 12 мянган хос оймс, 150 хайрцаг цай, 330 хос гэрийн улавч, 452 бүс, 300 хос тэмээний ноосон өвдгөвч, 343 хос оймс, улавч, 24 хос өвлийн гутал, 1024 ноосон, 254 хос савхин бээлий байсны нийт үнэ нь зургаан сая рубль болж байна.

Эдгээр бараа бүтээгдхүүнийг гаалийн мэдүүлэгт дурдаагүйгээс гадна нуун далдалж оруулах гэсэн хэрэгт нь буруутгаж байгаа юм байна.
Одоо Монгол Улсын иргэн захиргааны хариуцлагын дагуу үнийн дүнг хоёр юм уу гурав нугалсан хэмжээний торгууль төлөхөөс гадна эдгээр бараагаа хураалгахад хүрч байна.

Одоо бүх барааг Буриадын гаалийн тусгай байранд хадгалан, хэргийг мөрдөн шалгаж байна хэмээн  tvcom-tv.ru сайт мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан