Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүн анх удаа агаарын бөмбөлгөөр нисчээ


Ах дүү Жозеф Мишеля, Жак Этьен Монгольфегийн бүтээсэн агаарын бөмбөлгөөр 1783 онд химич мэргэжилтэй Жан Франсуа Пилатр де Розье өөрийн найз Маркиз Франсуа д Арландын хамт түүхэнд анхных болох нислэгийг хийжээ. Тэд 915 метрийн өндөрт хүрч есөн км замыг 25 минутын дотор туулсан байна.
Пилатр де Розье үүнээс хойш хэд хэдэн нислэг хийж агаарын нислэгийн “амт”-ыг мэдэрчээ. Гэвч тэрээр 1785 оны зургадугаар сарын 15-ны өдөр дэлхийн анхны агаарын ослоор амь үрэгдсэн юм. Тэрээр агаарын бөмбөлгөөр Ла-Маншийн хоолойг Пьер Ромэны хамт туулахаар оролдсон бөгөөд нислэгийнх нь үеэр устөрөгчтэй баллон нь дэлбэрч аэронавтууд 900 метрийн өндрөөс Францын эргийн хадан дээр унан өөд болцгоожээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан