Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
“Дэлхийн мисс”-т “Эгээ агаа” хөтөлбөрөө танилцуулан, уран бичлэгийг илбийн үзүүлбэртэй хослуулж, шувууг дүрсэлсэн даашинЗаар гоёх нь


Б.ЦЭДЭВСҮРЭН

Анх 1951 оноос эхлэн зохион байгуулагдаж буй “Miss World” буюу Дэлхийн миссийн тэмцээн энэ сарын 26-нд эхлэх гэж байна. АНУ-ын нийслэл Вашингтон хотод болох тэмцээнд нийт 119 орны мисс оролцоно. Манай улсаас “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцох 12 дахь гоо бүсгүйгээр А.Баярцэцэг тодорч одоогоор гэрийн даалгавараа гүйцэтгэж байна.

Дэлхийн миссийн тэмцээн нь зүгээр нэг сайхан бүсгүйг тодруулах бус “Зорилго бүхий гоо сайхан”-ыг тодруулдаг. Тиймээс тэмцээний эхний 21 хоногийн дотор тэмцээний гол арван шалгуурыг давах ёстой болдог. Шахуу хөтөлбөрийн хүрээнд явагддаг тус шалгаруулалтад гэрийн даалгавар буюу бэлтгэлээ сайн хангасан оролцогч шалгардаг бөгөөд үүнээс хамгийн өндөр оноо авсан 20 бүсгүй арванхоёрдугаар сарын 18-нд болох финалын шатны шалгаруулалтын тайзан дээр гарах эрхтэй болно. Эдгээр 20 оролцогчийн өмнө авсан оноог тэглэж шүүгчид нэр зарлан арван бүсгүйг үлдээх ба тэд тайзан дээр хэрхэн биеэ авч явж, үзэгчид болоод шүүгчдийг байлдан дагуулж чадсанаараа өрсөлдөж, зөвхөн таван оролцогч тунаж үлдэнэ. Ингээд эцсийн өрсөлдөөнд шүүгчдийн “Та яагаад дэлхийн мисс болох ёстой вэ” гэх асуултанд тэд хариулах юм. Тэр үед шүүгчдээс хамгийн өндөр оноо авсан бүсгүй Дэлхийн миссийн титмийг тэргүүндээ зүүж, зорилго мөрөөдлийнхөө эзэн болно. Манай улсын оролцогч А.Баярцэцэг 2012 онд болсон “Miss International” тэмцээнд оролцож байсан, өнгөрсөн жил Австрийн нийслэл Вена хотноо болсон “Miss Earth-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 16-д шалгарч чадсан. Мөн англи, франц, испани хэлтэй тэрээр НҮБ-ын индэр дээр илтгэл тавьсан төдийгүй “Марко Поло” кинонд дүр бүтээсэн гээд багагүй туршлагатай нэгэн тул энэ удаа илүү их итгэл найдварыг үүрч буй. Тиймээс түүний гэрийн даалгавараа хэрхэн хийж байгааг сонирхлоо.

Тэрээр хэрэв “Дэлхийн мисс”-ийн тайзан дээр үлдэх таван миссийн нэг болвол уламжлал болсон асуултад “Энэ бол итгэл найдварын тэмцээн. Монгол хүмүүст өнөөдөр бахархал, итгэл найдвар хэрэгтэй. Дэлхийн мисс болсноороо бид эх орондоо эргээд маш олон төслийг татаж чадна. Дэлхийн мисс гэдэг зөвхөн монголын мисс биш учраас дэлхийн нийтэд болж буй асуудлуудын халуун цэг дээр очиж тусламжийн гараа сунгана гэдэг миний мөрөөдөл юм” хэмээн хариулах гэнэ. Гэхдээ хувь хүн талаасаа тэрээр энэхүү тэмцээнд оролцсоноор Холливүүдын хэмжээнд жүжигчин болох хүсэлдээ нэг алхам ойртох боломжийг нээж байгаа хэмээн бодож буй аж.

“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцогчдын нэг томоохон шалгуур бол сайн үйлсийн ажил байдаг. А.Батцэцэг маань таван жилийн өмнөөс өөрийн гэсэн хөтөлбөрөө хэрэгжүүлээд ажиллаж байгаа бөгөөд үүнийгээ “Дэлхийн мисс”-ийн тэмцээний тайзнаа танилцуулах гэнэ. Тэрээр хөтөлбөрийнхөө талаар “Би таван жилийн өмнөөс “Агаа Эгээ” хөтөлбөрөөр асарч ханддаг дүүтэй болсон л доо. Тэр дүү маань монголд байдаг 5000 өнчин хүүхдийн нэг нь. Ер нь Монголд 1200 хүүхэд ямар ч эцэг эх, ах эгчгүй орь ганцаараа улсын халамжинд өсч бойжиж байгаа. Тэд 18 нас хүрээд амьдралд бие даахад нь “Ах нь сургаж, дүү нь сонсдог”-ын адилаар дэргэд нь үлгэр дууриал болох ах, эгч олж өгдөг “Агаа-Эгээ” хөтөлбөрөө би Дэлхийн миссийн тэмцээнд танилцуулна. Гол нь тэдгээр хүүхдүүдийг өөрийн хамаатны адил загнаж, хатуурхаж болохгүй, эвийг нь олох хэрэгтэй байдаг. Тэгж чадвал тэд жил ирэх тусам өөрийгөө гологдсон, хаягдсан, азгүй гэж бодохоо больж, өөртөө итгэлтэй, хүний үг авдаг, биеэ дааж сурдаг юм л даа. Одоо миний дүү МУИС-т хуулийн чиглэлээр суралцдаг. Яг надтай адилхан ийм дүүтэй 75 ментор манай хөтөлбөрийн хүрээнд гарсан байгаа. Энэ хөтөлбөр маань миссийн тэмцээнээс үл хамаарч цаашид удаан хугацаанд хэрэгжих болно” хэмээн ярилаа.

“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд манай улсаас ялагч тодроно гэдэг бараг бүтэшгүй зүйл гэж ярьдаг. Энэ нь интернэт санал асуулгатай холбоотой. Өөрөөр хэлбэл А.Баярцэцэг маань нэг сая хүний хандалт авч байж найдварын гэрэл асна. Манайхан түүнийг дэмжихдээ фэйсбүүк хуудас руу нь аль болох их хандалт хийхээс гадна “Дэлхийн мисс”-ийн албан ёсны сайтаар орж саналаа өгөх шаардлагатай юм.

А.Баярцэцэг өмнө орж байсан миссийн тэмцээнүүдээ уран бичлэгийн үзүүлбэр хийж байсан. Тэгвэл тэрээр энэ авьяасаа “Дэлхийн мисс”-ийн тайзнаа улам хөгжүүлж, сонирхолтойгоор үзүүлэхээр бэлтгэж байна. Ингэхдээ бүжиглэнгээ уран бичлэг хийхээс гадна илбийн үзүүлбэр үзүүлэх гэнэ. Энэ удаагийн зохион байгуулагч орон болох АНУ-ын шоу ертөнцийн уур амьсгалд нийцүүлсэн түүний авьяасын үзүүлбэр бэлэн болсон гэнэ. Харин гоёлын даашинз шалгуурт дизайнер Д.Отгонжаргалын урласан хөх тэнгэрт дүүлэн нисч буй шувууг дүрсэлсэн даашинзаар гоёно.

Тэрээр энэ удаа санхүүгийн асуудлаас болж өөрийн гэсэн баггүй явах ч АНУ-ын Вашингтон хотод буй монголчуудаасаа тусламж хүсч байна билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан