Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Монгол кино Оскарт нэр дэвших эрхтэй болжээ


Холливудад ажиллаж буй продюссер, зураглаач Д.Ангараг “Оскар”-т кино дэвшүүлэх эрх авчээ. Ингэснээр Монголын кино урлаг дэлхийд өрсөлдөх боломжтой болов. Тэрээр АНУ-ын Кино академийн дээд шагнал “Оскар”-ын Гадаад хэл дээрх кино төрөлд Монгол Улсаас нэг кино нэр дэвшүүлэх бүрэн эрхт Академийн гишүүн болсон байна.

Энэ эрх нь 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс идэвхтэй болох ажээ. Одоогоор Д.Ангараг 89 дэх удаагийн Оскарт “Хувьсал” продакшнтай хамтран бүтээсэн “Атганд үлдсэн эрдэнэ” киног нэр дэвшүүлсэн бөгөөд хэрэв гадаад хэл дээрхи киноны шилдэг гуравт үлдвэл шилдэгт өрсөлдөх боломжтой болох юм.
АНУ-ын Холливудад ажиллаж, амьдардаг тэрээр “Атганд үлдсэн эрдэнэ”, “Ану хатан”, “Миний хөрш чөтгөр”, “Бодлын хулгайч”, “Дэв” кинонд гүйцэтгэх продюссер болон зургийн найруулагчийн үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр 2017 онд нээлтээ хийх “Чингисийн хүүхдүүд” кинонд гүйцэтгэх продюссер, зургийн найруулагчаар ажиллаж байгаа аж. Мөн одоогоор жүжигчин Д.Амарсайхантай хамтран шинэ уран бүтээл хийж, 2017 онд бэлэн болгож, 2018 оны гуравдугаар улиралд олон нийтийн хүртээл болгохоор ажиллаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан