Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Технологийн дугаар олгоно

Монгол улсад мөрдөгдөж буй стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн хүнд даацын автомашинуудад Технологийн гэх ногоон дэвсгэртэй тусгай улсын дугаар олгохоор болжээ. Технологийн дугаартай авто машин нь нийтийн хэрэгцээний автозамаар зорчихгүй, зөвхөн өөрийн уурхай, аж ахуйн нэгжийн талбай дээр зорчиж ажил үүргээ гүйцэтгэдэг болох юм байна. Зайлшгүй тохиолдолд Замын цагдаагийн газраас зөвшөөрөл авч нийтийн хэрэгцээний замаар хөдөлгөөнд оролцож болох гэнэ. Технологийн дугаарын стандарт батлагдаж, одоо ЗТБХБ-ын сайд  Улсын дугаар олгох бүртгэл хөтлөх журамд өөрчлөлт оруулуулахыг хүлээж байгаа аж. Журамд өөрчлөлт оруулчихбал удахгүй хүнд даацын автомашинууд технологийн дугаартай болж, хотын замаар цөөн үзэгддэг болох нь.

М.Үжин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан