Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Хятад эсэргүүцсэн ч Далай лам ирдгээрээ л ирлээ
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц Монгол Улсад ес дэх удаагаа айлчилж байна. Бүтэн жилийн айлчлалын хуваариа урьдчилан гаргадаг Далай лам Монгол Улсад айлчлах гэж байгааг Монгол төдийгүй бусад улсууд ганцхан өдрийн өмнө мэдсэн нь гэнэтийн явдал байлаа. Түүнийг “2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд Монголд ирж, энэ сарын 23-нийг хүртэл номын айлчлал хийнэ” гэж Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Тамгын газраас энэ сарын 17-ны өдөр мэдээллэсэн юм. 2016 оны Далай ламын айлчлалын хуваарьт Монгол Улс огт дурдагдаагүй бөгөөд Гандантэгчинлэн хийдийн Тамгын газраас Далай ламыг урьж ирүүлэх талаар уйгагүй хөөцөлдөж, Засгийн газарт удаа дараа хүсэлт хүргүүлж байжээ. Эцэст энэ жил түүний айлчлалыг “зөвшөөрсөн” тул Далай лам номын айлчлал хийхээр болж, энэ сарын 18-нд Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.
Энэ удаагийн гэнэтийн айлчлал олон улсын анхаарлыг татаж байгаа дотор манай урд хөрш болох БНХАУ онцгой анхаарал хандуулж байна. Өрнө дахины томоохон хэвлэлүүдийн мэдээлж буйгаар БНХАУ өөрийн бүрэлдэхүүнд багтах Түвдийн шашны тэргүүн Далай ламын Монгол Улсад хийх айлчлалыг хориглохыг Хятадын эрх баригчид баасан гарагт манай улсын Засгийн газраас шаардсан байна. Тус улс Далай ламыг шашны нэрийн дор Түвдийг БНХАУ-аас салан тусгаарлахыг оролддог улс төрийн дүрвэгч гэж үздэг бөгөөд түүнийг аль улсад, ямар зорилгоор айлчлахаас үл хамааран Засгийн газарт нь хандан айлчлалыг нь хориглохыг шаарддаг юм.
Харин манай улсад хандахдаа “Бид Монгол улсаас хоёр орны найрсаг харилцааг хүндэтгэн, Түвдийн асуудлаарх байр сууриндаа үнэнч байж, Далай лам болон түүний бүрэлдэхүүнийг тус улсад айлчлахыг хориглохыг хатуу шаардаж байна” гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жен Шуан мэдэгджээ. Гэсэн ч Далай ламыг “улс төрөөс ангид буян номын айлчлал хийнэ” гэж Монголын бурхан, шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс мэдэгдсэн бөгөөд манай улсын эрх баригчидтай уулзахгүй гэдгээ урьдчилан хэлсэн гэх мэдээлэл байна. Мөн манай улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын ес дэх удаагийн айлчлал нь Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн урилгаар хийж буй номын айлчлал” гэж Түвдийн асуудалтай холбоогүй гэдгийг бататгалаа.
Түвд-Монгол-Хятад
Хятад улс Түвдийн талаар баримтлах байр сууриа хадгалахыг хатуу шаардсан нь цаашид эдийн засгийн гүнзгий харилцаатай манай улсад хэрхэн нөлөөлөх нь анхаарал татсан сэдэв хэвээр байна. БНХАУ-ын дарга Си Жиньпин 2014 онд манай улсад айлчлах үеэрээ Хятад, Монгол хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлсэн талаар хэлсэн бөгөөд энэ үеэрээ Түвд, Тайваньтай холбоотой асуудлаар байр сууриа тодорхой болгох ёстойг сануулж байсан удаатай. Тэрээр “...Тайвань, Түвдтэй холбоотой асуудлаар Монголын баримталж байгаа зөв байр суурийг Хятадын тал сайшааж, хоёр орны хууль тогтоох байгууллага, гадаад харилцаа, улс төрийн нам, батлан хамгаалах зэрэг салбарын хооронд яриа хэлцлийн механизм тогтоохыг дэмжинэ” гэсэн байдаг. Үүнээс үзвэл дээрх хоёр улс салан тусгаарлах асуудлыг Монгол Улс дэмжихгүй байгаа гэдгийг хэлжээ.
Гэсэн ч Далай ламын хэлж буйгаар бид “Бурхан ша¬шин дэлгэрэхээс өмнө ч Азийн төвд Монгол Түвд хоёр зэрэгцэн, найрамдалт харилцаатай байсан. Түүний дараа бурханы шашин Түвд орон болон их Монгол орон хоёрт ав адилхан дэлгэрсэн юм. Хожим Монгол оронд дахин бурхан шашин Түвдээс дэлгэрсэн түүхтэй билээ”. Өөрөөр хэлбэл, БНХАУ Түвдийг нэгтгэснээр Засгийн газрын түвшинд Түвдтэй биш БНХАУ-тай харилцах шаардлагатай ч Түвдтэй бурханы шашин талаасаа харилцах нь нээлттэй байгаа юм. Тиймээс зөвхөн шашины айлчлал хийсэн гэдэг талаас нь Засгийн газар Хятадтай харилцах бололтой.
Харин Далай ламын айлчлалтай холбоотойгоор Хятадаас авах зээлийн асуудлыг “New York Times” сөхсөн байна. Тэд Монголыг Хятадаас 4.2 тэрбум ам.доллар хүртэлх зээл авах гэж байгаа талаарх мэдээллийг Далай ламын айлчлалтай холбон бичсэн нь цаашид Хятадын тал эдийн засгийн харилцаагаа хумьж магадгүй гэх асуудлыг хөнджээ. Эрх баригч намын дарга М.Энхболд Хятадад айлчлах үеэрээ Хөгжлийн болон импортын зээл хүссэн бөгөөд одоогоор хоёр талын Засгийн газраас энэ зээлийн асуудлаар мэдээлэл хийгээгүй байгаа юм. Хэдийгээр бид шашны айлчлал эдийн засаг, улс төртэй хамааралгүй гэх байр суурь баримталж буй ч Хятад Улс зээлийн асуудлыг эргэн харахыг үгүйсгэхгүй.
Учир нь, Хятад улс Түвдийн асуудлыг энх тайвнаар шийдвэрлэх, Хятад болон Түвдийн ард түмний хооронд эрх тэгш байдал, харилцан хамтын ажиллагааны үндсэн дээр тогтвортой, зэрэгцэн орших асуудлыг эрс дэмждэггүй тул Далай ламын айлчлал бүрийг Түвдийн салан тусгаарлах бодлоготой нийцүүлэн ойлгодог юм. Түвдийн эрх чөлөөний төлөө Далай лам хүч үл хэрэглэх зарчмыг баримтлан тууштай тэмцэж ирсэн ч Хятад Улс энэ асуудлаар хатуу байр суурь баримталж, Далай ламын айлчлалтай холбогудулан хориг арга хэмжээ авч байсан түүх бий. Жишээ нь, өмнө нь Далай ламыг айлчилж байхад Хятад Улс Улаанбаатар Бээжингийн агаарын харилцааг зогсоож, мөн хилээ хаасан түүхтэй.
Далай лам сүсэгтэн олны хөлд дарагдав
Далай ламын Монголд байх хугацаандаа биечлэн оролцох үйл ажиллагааны хуваарь гарсан ч нас дээр гарсан тул айлчлалын хөтөлбөрийг баталгаажуулаагүй байна. Гэхдээ бямба гарагт Гандантэгчинлэн хийдийн Жанрайсаг дацангийн өмнөх талбайд сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлж, өчигдөр Буянт-Ухаа цогцолборт Богд ламын ван, Жигжидын цэван айлдах хөтөлбөрийн дагуу боллоо.
Гандантэгчинлэн хийдийн өмнө буюу задгай талбайд сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлэх сургаар сүсэгтнүүд олноор цугарч, Гандан олны хөлд дарагдсан юм. Энэ үеэр цагдаагийн хамгаалалт гарсан бөгөөд бямба гарагийн үүрээс эхлэн сүсэгтнүүд Ганданд цугларч эхэлсэн байна. Далай лам “...Монголын ард түмэн эрт цагаас номын барилдлагатай бөгөөд та бүхний сүсэг бишрэл баттай, үнэнч байгаа нь гайхамшигтай...” гэж сүсэгтэн олонд хандан хэлээд “...Би өндөр хөгжилтэй олон оронд очсон. Хөгжил хүний таван мэдрэхүйг амгалан байлгадаг ч дотоод сэтгэлийг амгалан байлгаж чаддаггүй. Дотоод сэтгэл амгалан байх нь бүхий л зүйлд тустай...” хэмээн айлдлаа.

Харин өчигдөр Буянт-Ухаа спорт цогцолборт Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам 15.00 цаг хүртэл Богд ламын ван, Жигжидын цэван айлдлаа. Уг номыг “Улаанбаатар далас”-т айлдахаар төлөвлөж байсан ч олон хүнийг хамруулахын тулд спорт цогцолборт хийхээр болжээ. Далай лам өөрийн биеэр айлдах номыг даган баясахаар сүсэгтнүүд мөн л олноор цугларсан бөгөөд иргэд үүрийн 05.00 цагаас эхлэн дугаарлаж эхэлсэн байна. Гэвч, ням гарагийн 09.00 цагт Буянт-Ухаа цогцолборын 5000 хүний суудал болоод гол заал дүүрч, гадаа нь олон зуун хүн дугаарлан зогссон хэвээр байсан юм. Заал дүүрснээр спорт цогцолборын гадаах хашаа, дотор хаалгыг түгжсний улмаас сүсэгтнүүд дургүйцэж, хашаа давах, дайрч орохыг оролдох зэргээр эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Гэсэн ч албаны байгууллагад иргэд гэмтэж бэртсэн гэх мэдээлэл бүртгэгдээгүй байна.
Далай лам өнөөдөр ХААИС-ийн Хүндэт докторын цол гардаж авах бөгөөд үдээс хойш 13.00-15.00 цагийн хооронд Соёлын төв өргөөнд Их, дээд сургуулиудын оюутан залуучуудтай уулзах уулзалтад оролцох төлөвлөгөөтэй байна. Ингэснээр тэрээр сүсэгтэн олон болоод нийгмийн төлөөлөлтэй хийх уулзалтаа өндөрлүүлэх бөгөөд нөгөөдөр айлчлалын талаар мэдээлэл хийж, буцах юм байна.
Далай лам Улаанбаатар хотын “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд газардсан даруйдаа мэдээлэл хийж, “Өнөөдөр Монголын сайхан оронд заларлаа. Урьд нь “Монголд заларна уу” гэсэн хэд хэдэн удаагийн хүсэлт ирсэн. Гэвч нөхцөл байдлаас болж өнөөдөр ирж байна. Монгол, Түвд хоёр эрт үеэс ах дүүгийн барилдлагатай ард түмэн. Бурханы шашин дэлгэрээс өмнө ч гэсэн монголчууд, түвдүүдийн холбоотой байсан нь түүх шаштирт бий. Дараа нь бурханы шашин дэлгэрснээр Түвд, Монгол хоёр улсын харилцаа улам гүнзгийрч, багш шавын харилцаатай болж, соёл харилцаагаа сайжруулсан түүхтэй. Өнөөдөр монголчууд хөгжил, дэвшилд хүрч байна. Орчин цагийн эрдэм мэдлэг, боловсролыг эзэмшиж байна. Түвдийн ард түмэн ч гэсэн хуучин ёс заншлаа хадгалан авч явж байгаа. Ийм үед бид эрдэм боловсрол, шинжлэх ухааны ололт, амжилтыг хэрэглэн сайн, сайхан амьдрахын зэрэгцээ, уламжлалт ёс заншлаа зэрэгцүүлэн авч явж, хүмүүнлэг, бусдыг хайрлах сэтгэлийн эрхэм нандин чанараа гээлгүйгээр орчин цагийн эрдэм боловсролыг эзэмшиж чадах юм бол дэлхийн олон улстай мөр зэрэгцэж, зарим талаараа илүү давуу болох талтай. Монголын сүсэгтэн олон та бүхэн гадаа хэдий хүйтэрч байгаа ч дотоод сэтгэлдээ бүлээн уур амьсгалтай, энэрэл нигүүслэлээр сэтгэлдээ амгалан жаргалтай байцгаагаарай” гэлээ.
Бид өнгөрсөн хоёрдугаар сард Далай ламд номын хадаг барингаа “Бурханыг шүтэх, гэгээрлийг олохын тулд сүсэглэх нь өнөөгийн шинжлэх ухааны дэвшил, улс орны хөгжилтэй хэрхэн уялдах ёстой вэ?” талаар асуухад тэрээр,
“Бурхны шашинд сүсэг чухал мөн боловч, хамгийн гол нь эрдэм мэдлэг илүү чухал юм. Учир нь, бурханы сургаалд “билгүүний чанадад хүрэхүй”-г хамгийн гол болгодог. Гурван цагийн бүх бурхад “билгүүний чанадад хүрэхүй” буюу эрдэм мэдлэгт шүтээд төгс гэгээрнэ хэмээн айлдсанаас бус сүсэг төдийгөөр төгс гэгээрнэ хэмээн айлдаагүй шүү дээ. Бүхнийг болгоогч бурханы билиг билгүүнийг олж, билгүүний чанадад хүрэхийн тулд бид өөрийн энэ оюун ухаанаараа суралцах хэрэгтэй. Тиймээс эхлээд сонсч зохих мэдлэгээ олж авна. Тэгээд дахин дахин тунгааж, утгыг нь бүрэн ухаарна. Түүний дараа тэрхүү ухаарлыг дадуулан бясалгаж, бясалгалаас төрсөн билгүүнийг төрүүлнэ. Түүнийгээ бас цааш нь хөгжүүлснээр бурханы хутагт хүрдэг ёстой.
Үүнийг товчилвоос “Ум гадэ гадэ, бара гадэ, бара сам гадэ, боди суухаа” буюу “Одогтун, одогтун, чанадад одогтун, чанадад үнэнхүү одогтун, бурханы бодийн суурийг байгуулагтун” хэмээсэн энэ. Үүнээс харахад юмсыг нэн шинжлэх билгүүний хүчээр мэдлэгийг улам хөгжүүлж, мунхагийг нарийсган арилгасаар эцэст нь гэгээрэх тухай зарлигласан байгаа тул бурханы сургаалд судлах суралцах нь маш чухал харагдаж байна” гэсэн билээ.

0 Сэтгэгдэл