Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Н.Бямбадорж: Хууль зөрчcөн компанид хүлээлгэх хариуцлагыг өөрчилнө
ШӨХТГ-ын дэд дарга Н.Бямбадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ШӨХТГ шинэ даргатай болоод нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд танай газарт иргэдээс ямар төрлийн гомдол хамгийн их ирж байна вэ. Ирсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байна вэ?
-Манайд иргэдээс ирж байгаа өргөдөл гомдлын дийлэнхийг СӨХ, орон сууцны контортой холбоотой гомдол эзэлж байна. Үүнд, үндэслэлгүйгээр тог цахилгаан хязгаарлаж байна. Суурь хураамж гэж баахан мөнгө нэхдэг, нийтийн эзэмшлийн засвар үйлчилгээ хийхгүй байна гэх мэт гомдол хөвөрсөөр байгаа. Гэтэл хуулиараа аваад үзэхээр манай газарт хамааралтай асуудал биш байдаг. Гэхдээ хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөж хэрэглэгч манайд хандаж байгаа болохоор анхаарахгүй байх аргагүй. Иймээс СӨХ-ны дээд зөвлөлтэй уулзана. Мөн СӨХ-дод иргэдээс төлбөрийг нь авч байгаа бол хэрэглэгчийн эрх ашгийг бүү хохироо гэсэн шаардлага хүргүүлж байгаа.
-Шинэ удирдлагатай болсон ШӨХТГ газар хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаар одоо ямар ажил хийгдэж байна вэ?
-Манай байгууллага хяналт шалгалтыг өргөн хэмжээнд явуулж төрийн хяналтыг чангатгаж торгууль шийтгэл гэхээсээ урьтаж уян хатан, зөвлөх хэлбэрийг сонгож байгаа. Ирсэн өргөдөл, гомдлыг эхлээд аж ахуйн нэгжүүд рүү нь хэлж тухайн хэрэглэгч компани хоёр зохицоод асуудлаа шийдэх, болохгүй бол хяналт шалгалтын байгууллагад хандах хэлбэрээр ажиллаж байна. Манайх Зах зээл судалгааны газрыг шинээр байгууллаа. Энд, бараа бүтээгдэхүүний үнэ, импортоор орж ирж байгаа хэмжээ, үнэ нэмэгдсэн бол юунаас шалтгаалж байгаа зэргийг судална. Ингэж зах зээлээ судалж зөрчилтэй асуудал болон хэрэглэгчийн эрх ашиг хаана зөрчиж байгаа гэдгийг илрүүлнэ. Мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад байгаа.
-Шинэчилсэн найруулгын хуулийн төсөлд хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар ямар заалтууд хэрхэн орсон талаар тодруулахгүй юу?
-Өргөн барьсан Монгол Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн есөн бүлэг, 54 зүйл бүхий шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Уг хуулийн төсөлд хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллагын чиг үүргийг тодорхой заасан. Мөн хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг эхлээд аж ахуй эрхлэгч шийдвэрлэхээр, улмаар арбитр, төрийн захиргааны байгууллага, эцэст нь шүүхээр шийдвэрлүүлдэг байхаар тусгасан. Түүнчлэн урамшуулал, сугалаат худалдаа, интернэт худалдаа болон явуулын худалдаа, үйлчилгээний явцад хэрэглэгчийг хохироохыг хориглосон зохицуулалтуудын талаар уг төсөлд тусгасан. Дээр нь хууль зөрчcөн аж ахуй эрхлэгчид хүлээлгэх хариуцлагыг өөрчилсөн.
-Иргэд эмийн сангаас байнга эм авч уух, антибиотикийн зохисгүй хэрэглээнээс болж антибиотикд дасалтай болгож байна гэж боддог. Гэтэл эмээс гадна хоол хүнснээс антибиотик ихээр авах болсон байна. Энэ тал дээр танай байгууллагын зүгээс хэрхэн хяналт тавьж байна вэ?
-ДЭМБ болон Олон улсын хэрэглэгчийн байгууллагаас жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд антибиотикийн эсрэг өдрийг зохион байгуулдаг. Антибиотикийн зохисгүй хэрэглээнээс болж өвчин нь эдгэхгүй хүн төрөлхтөн амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар олон мэдээлэл гарч байна. Иймээс бид хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Антибиотикийн хэрэглээ хөдөө аж ахуй тэр дотроо эрчимжсэн мал аж ахуйд их бий. Учир нь, өмнө нь малынхаа өвчнийг нь эдгээх гэж антибиотик тарьдаг байсан бол одоо ямар нэг өвчин тусаж магадгүй гээд урьдчилсан сэргийлэх хэлбэрээр мөн өгөөжийг нь нэмэгдүүлэх гэж төрөл бүрийн тарилга хийдэг болсон. Энэ нь мах сүүгээр нь дамжиж хүнд очиж байдаг. Нөгөө талаар эрүүл мэндийн салбарт шинэ антибиотик гарахгүй байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд нэг л антибиотик гарсан байдаг.

0 Сэтгэгдэл