Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Монгол улс 2017 онд аялж жуулчлахад дунд зэргийн аюултай орон

International SOS болон Control Risks компанийн шинжээч, мэргэжилтнүүд судалгаа хийсний үндсэн дээр аялан явагч жуулчдад зориулан 2017 онд очиход аюултай улс орнуудын жагсаалт гаргахад Монгол улс дунд зэргийн аюултай орны тоонд оржээ.
Ирэх онд аялж очиход хамгийн их аюултай бүс нутгийг Мали улсын зүүн хойд Томбукту, Гао, Кидаль хотууд, мөн Суданы Дарфур хотууд гэсэн байна. Мөн Ливи, Төв Африкийн бүгд найрамдах улс, Өмнөд Судан, Сомали, Сири, Йемен, Афганисан зэрэг улсуудыг нэрлээд газрын зураг дээрхүрэн өнгөөр дүрсэлсэн байна.

Аюултай буюу улаан өнгөөр дүрсэлсэн улсуудад Чад, Ардчилсан Конго, Пакистан, Сахарын цөл зэргийг оруулсан байна.
Харин дунд зэргийн аюултай улс орнууд, бүс нутгаар Орос, Украин, Казахстан, Монгол, Энэтхэг, Саудын Араб болон Бразилийг нэрлээд газрын зураг дээр шараар тэмдэглэжээ.
Дээрх орнуудаас бага аюултай, доод түвшний эрсдэлтэй орнуудаар Франц, Испани, Итали, Польш, Белорусс, Турк, Канад, АНУ-г нэрлэж тунгалаг шараар тэмдэглэсэн гэнэ.
Гадаадын жуулчид, аялагчдад ямар ч аюулгүй орнуудад Норвеги, Швед, Финлянд, Исланд болон Данийг орууланшар ногооноор тэмдэглэсэн байна.
Шинжээчид жуулчид, аялагчдад учрах аюулаар террорист халдлага, дайн самуун, эмх замбараагүй байдал, нийгмийн тогтворгүй байдал, гэмт хэргийн түвшин, байгалийн гамшиг, хүчний байгууллагын үйл ажиллагаа, тээвэр дэд бүтэц зэргийг харгалзан үзсэн юм байна.

0 Сэтгэгдэл