Б.БАДРАЛ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нь энэ жил Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний одонгоор шагнуулах болсон хүмүүсийн нэрсийг албан ёсоор зарлалаа.Обамагийн нэр дуудсан хүмүүсийн дотор жүжигчин Том Хэнкс, Роберт Де Ниро, Роберт Редфорд, дуучин Брюс Спрингстин ба Дайана Росс, сагсан бөмбөгчин Майкл Жордан ба Карим Абдул-Жаббар, бизнесмэн Билл ба Мелинда Гейтс нар багтжээ.
Обама шагнал авсан хүмүүсийн нэрсийг зарлан хэлсэн үгэндээ “Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одон нь иргэн хүний үйл хэргийг үнэлж байгаа хамгийн дээд хэлбэр төдийгүй хаанаас ирснээс үл хамаараад бид улс орноо илүү сайн болгон өөрчлөх боломжтой гэсэн санааг хүндлэн дээдэлж байгаагийн илрэл юм” гэжээ. Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одон нь АНУ-ын иргэний хамгийн өндөр дээд шагнал бөгөөд аюулгүй байдал, соёл, АНУ-ын Үндэсний эрх ашгийг хамгаалахад аргасан амжилтыг үнэлэн өгдөг.
Энэ жилийн шагналтнууд ба Обмагийн хэлсэн үг шууд биш ч гэлээ Трампын эсрэг чиглэсэн нь илэрхий харагдаж байна.