Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таксигаар явж хулгай хийчихээд мөнгөө төлөөгүйгээс болоод баригджээ

Америкийн Нью-Жерси мужийн Эшбури Парк хотын иргэн 46 настай Кеннет Бёрк, 38 настай Тимоти Фут нар шөнө дунд такси дуудан хөрш Дил хот руу хүргүүлээд хүлээж байгаарай гээд орон сууцны нэг байшинд орж.

Хэсэг хугацааны дараа тэр хоёр телевизор, хэдэн шил архи авч гарч ирээд  буцаж өөрийн хот руу давхижээ.  Гэрийнхээ гадаа ирээд тэд харин таксигаар зорчсоныхоо төлбөрийг төлөлгүй маргаан гаргасан байна. Таксины жолооч цагдаа дуудаж хачин зорчигчид мөнгөө төлсөнгүй гэж гомдол мэдүүлжээ.

Эшбури Парк хотын цагдаагийнхан Дила хот руу холбогдож үйл явдлын талаар сонирхвол таксины жолоочийн хэлээд байгаа тэр сууцанд хулгай орж эд зүйлийг нь авсан нь тогтоогджээ. Цагдаагийнхан Бёрк, Цут хоёрыг баривчлан хулгайлсан эд зүйлийг нь эзэнд нь эргүүлэн өгсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан