Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баян-Овоо сум 35 жилийн дараа шинэ эмнэлэгтэй боллоо

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын хуучин эмнэлэг 1981 онд байгуулагдсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд шаардлага хангахгүй асуудалтай тулгарч, шинэ эмнэлэг барихаар 2016 оны долдугаар сард эхлүүлж, арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хоёр давхар, 10 ортой эрүүл мэндийн төвийг барьж байгуулан ашиглалтад орууллаа. Тус сум нь 1700 гаруй иргэнтэй ба хамгийн холын дуудлага 100 км-т явж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэдэг байна. Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор малчид иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна.

Баян-Овоо сумын 10 ортой эрүүл мэндийн төвийг Оюу толгой ХХК-ийн “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьсан байна.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, нийгэм эдийн засгийн салбар хариуцсан аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал болон холбогдох албаны хүмүүс, уул уурхайн компаниудын төлөөлөл оролцож баяр хүргэж амжилт хүслээ. Шинэ эмнэлэгт тохижилтын тоног төхөөрөмж шаардлагатай аж. Аймгийн ЗДТГ-аас  төрөх эмэгтэйчүүдийн ор, нярайн дулаацах ширээ, хүчил төрөгчийн өтгөрүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан