Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол эмэгтэй сая рубльтэй явсныг оросын гаалийнхан илрүүлэв

Монгол Улсын иргэн нэгэн эмэгтэй Орос-Монголын хилийн “Хиагт” боомтоор нэг сая орчим рублийг гаалийн мэдүүлэгт тусгалгүйгээр авч гарах гэж байсныг оросын гаалийнхан илрүүлсэн байна.

Автомашинаар хил нэвтрэх гэж байсан эмэгтэйд 978.6 мянган рубль байсан нь 15 мянга орчим ам.доллартой тэнцэж байна гэж Гаалийн мэдээнээс иш татан Восток-Телеинформ мэдээлжээ.

Гаалийн журам ёсоор бол 10 мянган доллараас илүү мөнгийг гаалийн мэдүүлэгт дурдаагүй бол захиргааны зөрчил болдог байна.
Монгол эмэгтэйг саатуулан авч явсан мөнгийг нь хурааж, өөрт нь захиргааны хариуцлага тооцохоор хэрэг үүсгэсэн гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан