Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Фитнес клубт иргэдийн гаргадаг нийтлэг таван алдаа
урах, гоолиг сайхан биетэй болох хүсэлтэй хүмүүсийн хамгийн их хошуурдаг газар нь фитнес клубүүд. Ийшээ зорьж ирэгсдийн гаргадаг нийтлэг таван алдааг Оросын Краснодар хотын спорт, эрүүл мэндийн Orange Fitness сүлжээ төвийн захирал Сергей Баранов ингэж нэрлэж байна.

1. Зорилгоо буруу тодорхойлж тооцох
Дасгал хийхээр ирж байгаа хүмүүсээс дасгалжуулагчид ер нь ямар зорилготой ирж байгааг нь асуудаг. Ихэвчлэн турах гэж хариулдаг ч өөрийгөө биеийн ямар харьцаатай, тэгэхээр ямар жинтэй байх ёстойгоо сайн мэдэж байх ёстой. Гэтэл бас зорилгоо биелүүлэхэд ямар хугацаа хэрэгтэй вэ гэдэг асуудал бас гарна. Нэг сар хичээллээд гоолиг сайхан болчих уу.
Ингэж зорилгоо, одоогийн байдлаа, бэл бэнчингээ тодорхой тооцохгүйгээр хичээллэнэ гэдэг утгагүй.
Ухаандаа өргөн мөр, цээжтэй бүсгүйчүүд гоолиг болохыг мөрөдөөн ирэх нь бий. Байгалийн бэлэг, генетикийг хэн ч хэзээ ч өөрчилдөггүй л байхгүй юу. Ер нь дүгнэж хэлэхэд биелж болох зүйлийг, үндэслэлтэйгээр тооцож зорилгоо тодорхойл.
2. Хэт яарах
Фитнес клубт ирэгсдийн хамгийн нийтлэг асуулт нь “Хэзээ үр дүн гарах вэ” гэдэг. Мэдээж хүн өөрөө бол аль болох л хурдан гоолиг сайхан, туранхай болохыг хүсч байгаа. Гэхдээ хэдий л цагаа олж ирнэ, үр дүн төдий хурдан гарна гэдгийг бодох ёстой. Нөгөө талаар яарвал даарна гэдэг шиг дасгал хөдөлгөөн нь таны биед хэрхэн зохицох, таны биеийн чадамж тэднийг хэрхэн хүлээн авах гэдэг асуудал бас бий. Дасгал хөдөлгөөнд эхлээд таны биеийг дасгах хэроэгтэй болно. Тэгээд сая жинхэнэ үр дүнд хүрэх хичээл үргэлжилнэ. Хэт яарвал тус биш ус болохыг хэн байг гэхэв.
3. Өөрийнхөө эрүүл мэнд, бие организмыг мэддэггүй
Үр ашигтай, аюулгүй хичээллэхийн тулд өөрийнхөө эрүүл мэнд, бие организмыг маш сайн мэдэж байх ёстой. Юуг хязгаарлах, юунд эсрэг нөлөөлөл үзүүлдэг зэргээ мэдэж байх хэрэгтэй. Хамгийн наад зах нь л гэхэд дасгал хөдөлгөөний үед гэмтэл бэртэл авахгүй байх, цаашлаад дасгал хөдөлгөөний ачаалал нь гэнэтийн биш ч гэсэн аажимдаа эрүүл мэндэд чинь сөргөөр нөлөөлөхгүй байхын тулд өөрийгөө сайн мэддэг байх ёстой.
4. Нэг төрлийн ачааллын тэнцвэрийг мэдэх
Ихэнх үйлчлүүлэгч эхлээд дасгалжуулалтын танхимд “үүнийг л хийе” гэсэн сонирхолтой ирдэг. Ухаандаа харвингаа багасгах гэсэн юм гээд нэг л төрлийн дасгалыг их хийхийг хүсэх нь бий. Эсвэл гүйнэ гэх мэт. Харин туршлагатай дасгалжуулагчид бол булчингийн өөх хайлуулахын тулд ганц хоёрхон төрлийн дасгал хангалтгүй, системтэй олон төрлийн дасгалыг дэс дараатайгаар хийх ёстой гэдэг. Гэхдээ мэдээж эрүүл мэндэд хоргүйгээр......Эрүүлжүүлэх хичээл бол бүр ч нарийн. Тухайлбал усанд сэлэх нь өвчтэй нуруунд маш сайн нөлөө үзүүлдэг байхад, тулгуур хөдөлгөөний аппаратад ямар ч нөлөөгүй байх жишээтэй.
5. Зөв хооллохыг хослуулах
Фитнест явж байгаа юм чинь гээд зөв хооллохыг хойш нь тавьчихдаг муу зуршил бий. Элдэв дасгал хөдөлгөөнөөс илүүтэй зөв хооллох нь жингээ барихад төдийгүй эрүүл байхад хамгийн сайн эм. Турахыг хүсч байгаа бол калор багатай хоол хүнс хэрэглэ. Жингээ нэмэх гэж байгаа бол эсрэгээрээ.
Өөхөө хайлуулах гэж байгаа бол бие организмд тодорхой хэмжээний хүнс тэжээл өгч байх ёстой шүү дээ, тэгэхгүйгээр “өлсгөлөн” л болно гэсэн байна.

0 Сэтгэгдэл