Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Компаниудад гурвалсан гэрээгээ байгуулахыг сануулав

Монголын хөрөнгийн биржийн шинэ системийг зарим брокер диллерийн компаниуд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Шинэ системийг 2012 оны долдугаар сарын 02-ны өдөр эхлүүлсэн бөгөөд зарим мэргэжлийн оролцогч брокер, диллер, андеррайтерын компаниуд нь төлбөр, тооцоо гүйцэтгэх банктай гэрээ хийж, барьцаа хөрөнгө байршуулаагүйгээс биржийн арилжаанд оролцоход хүндрэл гарч байгаа. Иймд тусгай зөвшөөрөл бүхий брокер, диллер, андеррайтерын компаниуд нь өнөөгийн хурдацтай хөгжиж буй зах зээлийн нөхцөлтэй хөл нийлж хадгаламжийн байгууллага ба банктай гурвалсан гэрээг даруй байгуулж ажиллах хэрэгтэй гэдгийг сануулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан