Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“1909-1911 оны монголчууд”-ыг тольдоорой

Францын судлаач Бүиан Де Лакостийн дуранд буусан “1909-1911 оны МОНГОЛЧУУД” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Улаанбаатар хотын музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна.

Бүиан Де Лакостын үр, ач нарын нэг Францын хөгжмийн зохиолч Бернард Форт Монгол-Францын төвийн захирал Лора Николовтой 2010 онд Францад танилцахдаа түүний аяллын тэмдэглэл, зургуудыг үзэсгэлэн байдлаар гаргаж, монголчуудад дэлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байжээ. Ингээд энэхүү үзэсгэлэнг Монгол-Францын төвөөс БСШУЯ, Улсын Филармони, “976 арт” галерей, Францын OTASIE зэрэг олон байгууллагын дэмжлэгтэйгээр өнгөрсөн долдугаар сард Улсын Филармонийн байранд анх гаргаж байв. Тэгвэл Францын Үндэсний номын сангийн эзэмшилд байдаг эдгээр гэрэл зураг, аяллын тэмдэглэл дахин монголчуудын хүртээл болох гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь бидэнд XX зууны эхэн үеийн монголчуудын амьдралыг Франц судлаачийн өнцгөөс харах боломжийг нээж өгч буйгаараа онцлог. Мөн гэрэл зургуудыг шаардлага хангахуйц форматтай гаргах үүднээс гэрэл зурагчин Кристиан Варлет дижитал хувилбарт оруулан чанарыг нь сайжруулжээ. Түүгээр ч зогсохгүй үзэсгэлэнд тавигдах гэрэл зургууд дээрх газрууд болох Улиастай, Хар Балгас зэрэг газарт зочлон одоо байгаа байдлынх нь өнгөт гэрэл зургийг авч харьцуулсан байдлаар оруулж өгч байгаа аж. Бүиан де Лакостийн зочилж байсан газруудын нэршил нь цаг хугацааны туршид өөрчлөгдсөөр зарим нь ондоо нэртэй болсон учраас зургуудын нэршлийг түүний тэмдэглэсэн байдлаар болон одоогийн харьцуулсантай нь оруулж өгчээ. Тус үзэсгэлэн ирэх оны нэгдүгээр сарын 31 хүртэл үзэгчдийн хүртээл болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан