Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Т.Даваасүрэн агсаны гэргий Д.Амаржаргал: Тэнгэрт байгаа ханийн минь хүсэл одоо л биелэлээ олж байгаа



 -Сайн байна уу таньд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө бидэнд товчхон танилцуулаач.
-Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Доржбатын Амаржаргал гэдэг би “сайн аав” хэмээн олны хүндлэл болсон жирийн нэг таксины жолооч болох Т.Даваасүрэн агсаны гэргий байна.

-Та хэд маань сайн уу хүүхдүүд чинь том болж байна уу?
-Бид сайн байгаа одоо 4 нь энэ жил дунд сургуульд сурч байна. Бага маань цэцэрлэгт явж байна. Би ажлаа хийгээд л амьдралд цаг алдахгүй л гүйж байна даа.

-Танайх байрандаа орсон уу?
-Удахгүй орноо 11 сардаа багтан орно. “Стандарт проперти” ХХК хамт олонтой байнгын холбоотой байгаа.

-Уучлаарай талийгаачийн тухай хэдэн асуулт асууж болох уу?
-Болно болно.


-Бидний хүндэлж хайрлаж явсан “сайн аав” маань юуны учир гэнэт хорвоог орхисон талаар ярьж өгнө үү?
-Хань минь урьд нь авто осолд орж байсан юм. Бусдын буруугаас болж тухайн үед өвчин нь илрээгүй байж байгаад жилийн өмнөөс гэнэт бөөр нь эрс муудаж даралт нь огцом ихсэх болсон.
Түүнээс хойш эмнэлэгээр байнга явж маш олон газарт эмчилгээ хийлгэж,  онош тодруулахаар явсан. Тэр хооронд бүхий л төрлийн эмийг байнга ууж байлаа. Хоёр ч удаа харвалтын бага зэргийн реякци өгч байсан. Яг онош нь тодроод байж байтал даралт нь огцом ихсэж харвалт өгсөн. Эмнэлэгт яаралтай очиж оношлуулахад нэгэнт оройтсон байсан. Хоёр цагийн дотор бүх биеийн үйл ажиллагаа зогссон.
Би болон манай хүүхдүүд бүгд шоконд орж,  хүүхдүүдээ салах ёс хий гэж  би хэлсэн юм. Эмчийн үгэнд итгэлгүй дахин босоод ирнээ гэж өөрсдийгөө хуурч байлаа. Хорвоо хатуу болохоор ханийг минь аваад явсан даа. Түүнээс хойш хүүхдүүд минь одоог хүртэл ороод ирэх юм шиг санаж хааяа чимээ чагнаж байдаг даа.

-Бидний мэддэгүй таны ханийн тухай сайхан зүйлийг ярьж өгөөч
-Хань минь гэрийн минь дэндүү том орон зайг эзлэж байсан. Багаасаа мөрөөдөж байсан туйлын хүслээ хүртэл бидний төлөө зориулж гэр бүлд аав гэдэг хүний үүүрэг хэр байдгийг жинхэнэ утгаар нь үзүүлж чадсан тийм л эр хүн.

-Мөрөөдөл нь юу байсан юм бэ? Нууц биш бол
-Хань минь жүжигчин найруулагчийн чиглэлээр сурч байгаад төлбөрийн асуудлаас мөн гэр бүлтэй болж айлын амьдрал авч явах болсон болохоор сургуулиа орхиж ажилд орсон. Туйлын мөрөөдөл нь кино юмуу жүжгийн гол дүрд тоглоод өөрийгөө сорих юмсан гэдэг байсан. Охиныгоо өөрийнхөө хүрч чадаагүй тэр л өндөрлөгт хүргэж сайн жүжигчин болгохыг байнга ярьж мөрөөддөг байлаа. Харин одоо л тэр мөрөөдөл нь биелж байна.
 
-Түүнийгээ жаахан тодруулаач
 -Тиймээ би ханийнхаа тухай түүний мөрөөдлийн тухай кино хиймээр санагдсан тэгээд бүүр шийдээд эрэл хайгуул хийж эхэлж зөндөө хүмүүстэй уулзаж явсаны эцэст залуу найруулагч С.Бүжинтэй уулзсан. Тэр маш сайхнаар хүлээж авч зохиолоо өөрөө бичиж 2 сар гаран хоёулаа зүтгэсний эцэст “Good dad" МУСК-г хийх сайн уран бүтээлчдийн багийг бүрдүүлж чадсан. Одоо зураг авалт явагдаж байгаа. Би зохион байгуулалтанд нь явж байгаа мөн охин минь гол дүрд нь тоглож байгаа болохоор ханийн минь мөрөөдөл биелж байна.

-Маш сайхан мэдээ байна. Хэр баргийн жирийн хүн ханийнхаа тухай кино хийлгэж чадахгүй боловуу таны өмнөөс баяртай байна.
-Тиймээ уран бүтээлчид маань бүгд сэтгэл зүрхнээсээ өдөр шөнөгүй хамаг хүчээ шавхан маш сайн ажиллаж байгаа. Хамтран оролцох биднийг дэмжих байгууллагуудад ч одоо ч нээлттэй байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна.
Маш сайн туршлагатай уран бүтээлчид сэтгэл зүрхнээсээ ажиллаж байгаа болохоор сайн бүтээл төрнө гэдэгт би итгэлтэй байгаа.
 
-Их ажлын хажуугаар бидэнд цаг зав гаргасан таньд баярлалаа. Уран бүтээлд нь маш их амжилт хүсье. Гэр бүлд тань аз жаргал эрүүл энхийг хүсье.
 -Баярлалаа та бүхэндээ 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан