Авлигатай тэмцэх газар энэ сарын 7-11-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 267 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 495 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна. Өнгөрсөн долоо хоногт 241 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 198 нь зөрчилгүй байсан бол 2-ыг нь буцааж, 40-ийг нь анхааруулжээ. Одоогийн байдлаар 254 урьдчилсан мэдүүлгийг хянаж байгаа аж.
Автотээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Мөнхжаргал, Баянгол дүүргийн Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн С.Одонтуяа, Чингэлтэй дүүргийн Засаг даргад томилогдохоор нэр дэвшсэн Ж.Эрдэнэбат нарын нийт 198 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянажээ. Тэдгээр нь ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна. Харин Төрийн орон сууцны корпорацийн дэд захирлаар томилогдохоор нэр дэвшсэн Б-ийн мэдүүлгийг хянаж үзээд илт зөрчилтэй гэж үзэв.