Пакистаны баруун өмнөд нутгийн Балочистан мужийн суфи сүмд өчигдөр дэлбэрэлт болж, наад зах нь 43 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан байна.
Пакистаны аюулаас хамгаалах ажилтнуудын мэдээлснээр энэ нь амиа золиослох халдлага байж болзошгүй байна.Уг сүмд Пакистан болон Ираны суфи мөргөлчид олноор цугладаг ажээ.
“Лалын улс” бүлэглэл Балочистан мужийн сүмд халдлага үйлдлээ гэж тус бүлэглэлийн “Amaq” агентлаг мэдээлэв.
Харин Пакистаны албаны хүмүүс өчигдрийн энэ хэрэгт “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой эсэхийг шалгахаар ажиллаж байна. Өнгөрсөн 10 дугаар сард зэвсэгт этгээдүүд Пакистаны баруун өмнөд нутгийн цагдаагийн академи руу халдаж, 60 гаруй хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Тухайн үед “Amaq” агентлаг энэ халдлагыг “Лалын улс” бүлэглэл үйлдсэн гэж мөн мэдэгдэж байжээ.